3. Харгис цус сорогч

166 10 0
                                    

Аёны сүйт залуу Вонён руу явсныг мэдсэн Үён юунаас ч илүү санаа зовниж байгаа ч эгчдээ бодлоо уншуулахгүй нь тулд яагаачгүй мэт дүр эсгэн зогсов.

Харин Вонёныг алахаар ирсэн Сан бүсгүйг ширтэж зогслоо.

-Хөөх бүсгүй минь. Чи үнэхээр үзэсгэлэнтэй юмаа.

Вонён хэн нэгэн нисэж орж ирэх чимээг сонсоод илд рүүгээ гараа сарвайн бослоо.

Түүний өмнө өв тэгш биетэй залуухан эр зогсож байв.

Ёо ямар гээчийн цус сорогч нь вэ? Хүн тайван ч унтуулахгүй. Одоо бүр гэрт минь ирдэг болоо юу? гэж их уурласан байдалтайгаар хэллээ.

Вонён хөмсгөө зангидаж, маш хурдан урдаа буй залууг нэвт сүлбэж орхилоо. Сан түүнийг өөрийг нь гэмтээж байгааг ч анзаарсангүй. Сүлбүүлсэн газраа гараараа хүрэв.

-Өвдөж байна шүү. Үзэсгэлэнт минь. Үнэхээр их өвдөж байна. Би сүүлийн хэдэн жилийн турш ийм өвдөлт мэдэрч байсангүй. Чи үнэхээр үзэсгэлэнтэй бас их хүчтэй юм гээч.

Цус сорогчдын толгой эсвэл зүрх рүү нь зоохгүй л бол үхэхгүй. Цус сорогчид өвдөлт мэдэрдэг ч тэднээс цус гарахгүй нөхөн сэргээгдэх хүчтэй байдаг.

Саны сүлбүүлсэн бие нөхөн төлжиж эхлэв.

Вонён:Хүч муутай бололтой. Чи намайг сул дорой гэж бодсон уу? Миний хурдыг анзаардаггүй цус сорогч байдаг л юм байна.

Сан: Би анхаарлаа сулруулсан байлаа бүсгүй минь. Би чамайг алах гэж ирээгүй. Харин сануулах гэж ирсэн юм. Жон Аён чамайг алахыг хүсэж байгаа. Болгоомжтой байж үйл хөдлөлөө цэгнээрэй дээ! гэж хэлээд нисээд явчих нь тэр.

Вонён түүний ярианаас өөрийгөө Аён гэх цус сорогчийн бай болсныг мэдэж авлаа.

Сан нисэж явахад шарх нь хөндүүрлэн доош нуурын эрэг дээр ирээд Вонёнд зүсүүлсэн хэсгээ барьж өвдөлтөө намдтал хэсэг суулаа.

-Эдгэрсэн ч үнэхээр их өвдөж байна. Хүчтэй юмаа. Харин ч түүнийг алаагүй үлдээсэн нь надад сайн зүйл байж магадгүй. Түүнийг амьд гэдгийг харсан Аён яаж хилэгнэхийг нь харж сэтгэлээ баясгах минь.
Үён түүнд хайртай бол хамгаалах биз гэж бодоод цайз руу нислээ.

Саныг цайзад ирэхэд Аён Үён руу үглэн яншиж өшиглөн нүдэж буй дүр зураг тосож авав. Үён хариу үзүүлэхгүй бөгөөд чимээгүйхэн зогсоно.

Хориотой хайр Where stories live. Discover now