16. Давтагдаж эхлэж байгаа.

35 2 0
                                    

Үхён цэцэрлэгтээ хүүхэд хазсан хэрэгт орооцолдож эхлэх нь тэр. Үүнийг сонссон Вонён бага зэрэг санаа зовж эхэлж байлаа. Харин Үён түүний цус сорогчийн хүч бага багаар илэрч байгааг мэдэв.

Үхёнаа миний хүү өнөөдөр хүүхэд хазсан гэсэн үү? Хүмүүсийг хазаж болохгүй за юу гэж Үён түүнд хандаж хэллээ.

Үхён:Аав тэр хүүхэд намайг мангас гэж дуудаад миний нүдийг шоолоод байсан. Тэгээд л хазчихсан. Тэгсэн чинь тэр хэсгээс нь цус гараад байсан. 

Үён:Тийм байх нь ээ. Ямар мэдрэмж төрсөн?

Үхён:Аймар айсан. Тэгсэн багш нар тэр хүүхдийн шархыг боож өгч байсан.

Үён:Тийм байх нь ээ. Хүмүүсийг хазаж огтхон ч болохгүй. Тэд үхчихнэ шүү дээ . Тийм болохоор Үхёнаа маргааш уучлал гуйгаарай.

Үхён:За ааваа.

Вонён хүүгээ дагуулж цэцэрлэгийн хүүхдийнх нь эцэг эхээс уучлал гуйгаад явж байлаа. Тэд гэр лүүгээ харихааар алхаж явахад олон хүмүүс тэднийг элдвээр харааж байв.

Цус сорогчтой гэрлэсэн гэсэн. Хүүхэдтэй болчиж. Ийм хүмүүсийг алах хэрэгтэй гэж ярих чимээг нь ч Вонён сонсоогүй мэт явна.

Үхён ээж рүүгээ хараад " Ээжээ би бусдаас өөр гэдгээ мэднээ. Аав ээж хоёрын хүүхэд гэж хэлээд инээмсэглэнэ.

Тэднийг тосоод Сонү болон Сонхва нар хүрч ирлээ. Сонхва Үхёныг харж өхөөрдөөд

-Ямар хөөрхөн хүү вэ? Аавтайгаа их адилхан юм байна. Чамайг хэн гэдэг юм жаалаа гэж асуулаа.

Үхён гэдэг. Харин таныг?

Сонхва ах нь ээжийн чинь найз байхгүй юу. Танай ээж их хүчирхэг тулаанч юм шүү дээ. Илдээр тулалдахдаа үнэхээр их сайн.

Үхён:Тийм үү? Ээж надад сэлмээр тулалдаж чаддаг гэж хэлж байгаагүй шүү дээ.

Вонён:Хүүхдүүд сэлмээр тоглох аюултай шүү дээ. Ээж нь том болоод хүүдээ зааж өгнөө.

Сонү:Үхёнаа чи том болоод ээж шигээ сэлмээр тулалдаж сурмаар байна уу?

Үхён:Тийм ээ. Сонү ахаа та надад зааж өгнө биз дээ?

Сонү:Мэдээж зааж өгөлгүй яахав.

Тэд явсаар цайзад ирлээ. Цайзад Сонхва дарга анх удаа ирж байгаа болохоор эргэн тойрныг нь ажиж сууна. Үёнаа Үёнаа гэж Вонён дуудсан ч тэр байсангүй. Харин Үхёныг өрөөнд нь оруулаад тэд ийн ярилцана.

Хориотой хайр Where stories live. Discover now