2. Хар дарсан зүүд ба Жон Аён

221 8 0
                                    

Хүн цус сорогч хоёр хэзээ ч хамт байх тавилангүй гэдгийг чи дуулаагүй юу? Яагаад? Дайснаа хүртэл хамгаалах гэж хичээгээд байгаа юм бэ? цус сорогчоо гэж хэлэх Сонүгийн дуу чангаар хаа нэгтэйгээс сонстож байлаа.

Удалгүй "Вонёнаа намайг авраарай" гэж чангаар хашхирах Сонүгийн хоолой ахин сонстоно.

Тэр хавиар амьд хүн огт харагдсангүй. Хэдхэн хормын дотор  чимээ сонстохоо больж хар хувцастай малгайгаа доош дарж өмссөн цус сорогч Сонүгийн толгойг барьчихсан нааш алхаж баргил хоолойгоор "Дараачийн бай чи!" гэж заналтай хэлэх үед

Вонён орноосоо арай гэж өндийн босоод амьсгаагаа дарлаа. Түүний нүднээс нулимс урссан байх бөгөөд тэр Сонүд ямар нэгэн муу зүйл болсон болов уу? гэж санаа зовнижээ.

Бүсгүй агаар амьсгалахаар гадагш  гарлаа. Зүүдэнд гарсан орчин бүрдчихсэн байх бөгөөд Вонёныг бага зэрэг айдаст автуулна.  Айж сандарсан байдалтай эргэн тойрноо харж явахдаа Сонүг олж харах нь тэр.

Вонён түүнийг хараад гүйж очоод түүнийг шууд л тэврэж аван уйллаа. Сонү юу болоод байгааг мэдэхгүй байгаа ч гайхсаар түүнийг тэвэрлээ.

Сонү: Вонёнаа Яагаад ингэж айж, уйлсан юм? гэж эелдэг зөөлнөөр асуугаад духнаас нь үнсэнэ.

Вонён: Чи зүгээр байна. Чамайг цус сорогчид алуулчихлаа гэж зүүдэллээ. Үнэхээр аймар байсан гэж хэлээд нулимсаа арчлаа.

Ингэхэд энэ хавьд ямар олон хүн үхчихсэн юм? гэж Вонён асуухад

-Мэдээж шүү дээ. Өчигдөр ирсэн цус сорогчид нилээн их санваартнуудыг  хядаж орхисон. Харин Рики цус сорогчийг хөөж яваа гэж хэлээд Вонёнтой хамт алхаж байтал тэдний өөдөөс сүрэг сарьсан багваахай болон цус сорогчид дайрах нь тэр. Тэд хар хурдаараа гүйж нэгэн тал газар хүрч ирэх үед Рики тэнд нэг цус сорогчтой ан мана үзэлцэж байлаа.

Сонү тулааны аргаа ашиглан цус сорогчийг цавчиж орхив.

- Баярлалаа анд минь.

Сонү:Толгойлогчийг нь алсан уу? гэж асуухад Рики сарьсан багваахай цавчингаа

-Алдчихсан. Вонён зүгээр үү?

Сонү:Тийм ээ . Хар дарж зүүдлээд айчихсан ирсэн. Одоо арай дээр болж байна. Үүнийг дуусгаад түүнийг гэрт нь хүргэж өгье гэж хэлээд илдээрээ эргэн тойронд байх сарьсан багваахайг цавчлаа.

Вонён ч тэдний хажууд ирээд "Та хоёр юу ярьж байгаа юм? Би ч бас ярих юмтай шүү гэж жуумалзана.

Хориотой хайр Where stories live. Discover now