26. Хагас цус сорогч

42 0 0
                                    

Хүн болон цус сорогчдын дундаас хүүхэд гарах үед тэдний араатан болох шинж чанар илүү мэдрэгдэж эхлэнэ.

Жэйк Рикитэй уулзахаар явах замдаа хурц үнэр үнэрлэв. Энэ нь том биетэй чоно байх ажээ. Жэйк хэсэг зогсоход л чоно руу анхааралтай харж зогсоно. Тэр өөрийн мэдэлгүй дайрч ирж буй чоно руу гүйж очоод дээр нь мордож, хүзүү тус газраас нь хазах нь тэр.

Энэ үйлдлийг хийсний дараа Жэйк өөрөө шоконд орж балмагдах нь тэр.

Юу вэ? Би сая том амьтан хазчихсан уу? Яагаад? гэж гар нь салгалаж өөрийнхөө хийсэн үйлдэлдээ итгэж өгсөнгүй.

Тэр өөрийгөө хэзээ ч цус сорогч гэж бодож байгаагүй байтал гэнэт ийм үйлдэл хийх нь хамгийн аймшигтай. Юу вэ? Энэ хурц үнэр бас энэ улаан цус.

Өөрийгөө хянах чадваргүй болсон Жэйк салгалж яахаа мэдэхгүй болох нь тэр. Түүний хувьд энэ бүхэн аймшигтай зүйл байв. Гарынхаа цусыг долоож үзвэл амттай санагдана.

Жэйк энэ бүхнийг хараад юунаас ч илүү айж сандарсаар ухаан алдаж уналаа. Түүнийг сэрэхэд Соми хажууд нь байх нь тэр.

Соми Жэйкийг сэрснийг хараад "Жэйк чи зүгээр үү? Ямар их санаа зовсон гэж бодож байна? " гэж хэллээ.

Жэйк" Би хар дарсан юм байх даа. Үнэхээр аймшигтай зүүд зүүдэлсэн. Би яагаад энд байгаа юм? " гэж асуухад Соми түүний гараас бариад

"Жэйк энэ зүүд бишээ. Чи өчигдөр орой Рики ахтай уулзахаар явж байгаад ухаан алдаж унасан байсан. Би чамайг олоод энд авчирсан юм. Ямар нэгэн зүйл болсон бол хэлээч" гэв.

Жэйк"Соми би бусдаас хүчээрээ илүү үнэрлэх, сонсох чадвар минь сайн байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн үед нэг л таагүй бодол эргэлдэх боллоо. " 

Соми түүний яриаг чимээгүй сонсож сууна. Жэйк яриагаа үргэлжлүүлээд

"Хэрвээ би цус сорогч болчихвол чи намайг алах уу? "гэж шулуухан асууж орхив. Соми үүнийг сонсоод ихэд гайхаж хэсэг чимээгүй суусны эцэст толгой  сэгсрэв.

Соми: Битгий утгагүй юм яриад бай л даа. Чи цус сорогчийг тэгж их үзэн яддаг байж цус сорогч болчихвол би чамайг эргэлзэхгүй ална. Гэхдээ тийм юм гэж юу байсан юм.

Хориотой хайр Where stories live. Discover now