15. Эцэг эх болсон нь

57 1 0
                                    

Вонён босоод үсээ толинд харж хэсэг суулаа. Үён ч түүнд өглөөний цай бэлдсээр өрөөнд орж ирэв.

Хөөх миний эхнэр өдөр ирэх тусам хөөрхөн болоод байх юмаа. Хэзээ нэгэн өдөр чи чам шиг хөөрхөн хүүхэдтэй болох байхаа гэж хэлээд Вонёны хацар дээр үнслээ.

Вонён Үёныг зөрүүлж үнсээд инээмсэглээд "Үёнаа би жирэмсэн. Удахгүй чам шиг хүчтэй хүүтэй болох байх" гэж хэллээ. Үёний нүд томорч гайхаж хэсэг зогссоноо

-Юу? Бид удахгүй хүүхэдтэй болох хэрэг үү? Хайраа гэсээр инээмсэглэж баярлана.

Жаахан хүүхэд шиг баярлаж байгаа Үёныг хараад Вонён хайрын харц шидсээр зогсоно.

Цаг хугацаа өнгөрсөөр л.......

Вонёны гэдэс бага багаар томорч эхэллээ. Үён өдөр бүр Вонёны хийх ёстой ажлыг хийж, амттай хоол ч хийж өгнө. Өдөр бүр томорч буй хүүхэдтэйгээ ярьж инээгээд цагийг өнгөрөөж байлаа.

-Миний хайр хүүдээ хэн гэдэг нэр өгөх гэж байна даа? гэж Вонён асуулаа. Үён инээмсэглээд Вонёны гэдсийг илээд хоёр мөрөө хавчиж зогслоо.

Мэдэхгүй ээ. Гарч ирсэн цагт нь болъё. Одоо төрөх дөхсөн л байгаа юм байна. Чамайг эмнэлэг рүү дагуулж яв гээд Сонүд л хэлэхээс дээ. Хүний нутагт төрсөн нь дээр биз. Энэ харанхуй цайзад чамайг аюулгүй төрүүлнэ гэж би бодохгүй байна. Хамт явж чадахгүй нь дээ гэж хэлээд санаа алдлаа.

Вонён:Хайр минь. Чамайг уутанд хийгээд л аваад явчихъя л даа.

Үён:Чи санаж байна уу? Бидний анхны өдрийн цагийн болзоо.

Вонён:Тэр өдөр гоё л байсан шүү дээ. Танай цайз руу Аёнтой тулалдаад Сонү чамайг уутанд хийгээд гарч байсан биз дээ?

Үён:Тийм шүү. Яаж тэгж сэтгэдэг байнаа гэж хэлээд Вонёны духан дээр үнсэнэ.

Хүүхэд төрөхөөр Вонён өвдөөд эхлэх нь тэр. Үён ч яахаа мэдэхгүй сандраад хамгийн түрүүнд Сонү гэж хашхирлаа.

Сонү: Өдрийн цаг болж байна. Үёныг дагуулаад явах хэрэгтэй байх. Би чиний эхнэрийг тэврээд нисэж болох юм уу?

Үён Сонү рүү муухай харж зогсоод зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэх нь тэр. Аргагүй ч биз. Өөрөө цус сорогч болохоор өдрийн цагаар хүүхдээ төрөх үед наранд түлэгдэх болохоор Сонүд бага зэрэг атаархана. Сонү Вонёныг тэврэхэд Үён Сонүд хандан

-Намайг дагуулаад яв. Би уутанд дотор орчихъё гэж хэлээд гарлаа. Сонү ч Вонёныг тэвэрсээр байдаг хурднаараа гүйж эмнэлэгт Вонёныг авч ирэв. Түүний гэдэс нь өвдөнө. Түүний хашхирах чимээ хадаж, хүүхэд уйлах дууг сонсоод Үён итгэж ядна. Тэр Вонён руу ороход нялх үр нь хорвоод мэндэлснийг хараад үнэхээр аз жаргалтай болох нь тэр.

Хориотой хайр Where stories live. Discover now