Энэ хэсгээс хойш хэсгүүд Үён болон Вонёны хүү Үхёны талаас бичигдэнэ.
Би үргэлж нэгэн аймшигтай зүүдийг зүүдэлдэг. Гэхдээ тэр зүүд өмнө болж байсан эсвэл үнэн эсэхийг нь даан ч мэдэхгүй. Тэр өдөр ээж минь үхсэн гэдгийг л сайн мэднэ. Харин Рики эцгийг минь орлож намайг өсгөсөн нэгэн . Рики ах хэзээ ч надад аавыг минь ямар хүн байсан гэдгийг хэлж байгаагүй юм. Би зөвхөн ээжтэй байснаа л санадаг. Аавтай байсан нэг ч дурсамжаа санадаггүй. Ээжийнхээ царай болон нэрийг ч мэдэхгүй. Гэхдээ намайг ээжтэйгээ ижилхэн нүдтэй гэж ах үргэлж хэлдэг.
Өглөө босоод цайгаа уучихаад шашны сургууль руу явдаг. Тэнд үргэлж нэг номлолоо давтдаг. Номлол нь "Цус сорогчид хүмүүний ертөнцийг сүйтгэсэн амьд чөтгөрүүд".
Тиймээс би тэднийг устгадаг хүн болохоор шийдсэн юм. Үүнийг маань Рики ах дэмжиж надад тулалдахыг зааж өгсөн юм. Илдийг хэзээ ч хүмүүс рүү чиглүүлэхгүй харин цус сорогч руу л чиглүүлэх ёстой гэж зааж сургасан.
Би тулааны эрдэмийг түргэн сурч байгаа нь ахад их таалагдаж билээ.
Намайг 18 нас хүрэхэд ах намайг ангууч болгоно гэж амласан. Тиймээс би хичээнгүйлэн бэлтгэл хийсээр ирсэн.
Заавал ангууч болоод эхийг минь алсан цус сорогчдыг өөрийн гараар хүйс тэмтрэх болно.
Удалгүй ах надад үргэлж гар хүрч болохгүй гэдэг зэвсэгээ надад өгсөн. Би ихэд гайхаж ахаас лавлан асуулаа.
Рики хүүгийн нэрийг хүртэл сольсон байх бөгөөд Үхён биш Жэйк гэж нэрлэсэн байв.
Би түүнийг яагаад надад хайрладаг зэвсгээ өгсөн юм бол? гэж асуухад тэр илд ээжийнх байсныг мэдээд баярлаж байлаа.
Рики :Чи ангууч болвол ашиглахад хамгийн сайн тохирно.
Би: Та албаар надад урт модон илд өгч бэлтгэл хийлгэж байсан нь ийм учиртай байжээ гэж асуугаад инээмсэглэнэ.
Рики: Энэ илдээр хэдэн цус сорогч хороож байсныг чи мэдвэл алмайрах байхдаа.
Би: Гайхалтай. Маргааш миний төрсөн өдөр болохыг та мэдэж байгаа биздээ? Амласандаа хүрээрэй ахаа.
Рики халааснаасаа нэг янжуур гарган амандаа зуугаад асаав.
Рики: Уг нь аль хэдийн чамайг бүртгэчихсэн юм сан. Чи хамтрагчтай хүртэл болсон гэдгээ мэдэж байна уу? Бяцхан жаал минь.
Жэйк: Хөөх би тэгвэл хамтрагчтайгаа уулзаж үзмээр байна. Бас би хэзээ даалгавартаа гарах юм бэ?
YOU ARE READING
Хориотой хайр
VampirosЯагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO