Унтаж байхад хэн нэгэн галзуу намайг сэрээсэн гэж бодно. Сайхан зүүд зүүдлээд байж байхад гэрийн цонхоор хэн нэгэн үсэрч орж ирэх чимээгээр би сэрлээ.
Хөөе чи чинь галзуураа юу? Яагаад манай гэрийн цонхоор ороод ирж байгаа юм бэ? Ямар цус сорогч биш дээ? Хүн чочоогоод хаячих юм гэж намайг хэлэхэд Соми инээмсэглээд
-Уучлаарай. Өглөөний мэнд. Би хаалгыг чинь зөндөө цохисон шүү дээ. Чи огтхон ч тайлаагүй. Хэн нэгнийг зүүдэлж байсан юм уу? гэж тэр асуулаа.
Би:Үгүй ээ. Чи манай гэр энд байдаг гэдгийг яаж мэдсэн юм? Бас яах гэж ирсэн юм?
-Рики ах хэлсэн юм. Өнөөдөр чиний төрсөн өдөр биз дээ? Би чамд төрсөн өдрийн мэнд хүргэхээр ирсэн юм гэж Соми дахин инээмсэглэнэ.
Би санадаг юм. Намайг 4 настай байхад эцэг эхтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэж байсан юм шиг санагддаг юм. Миний ой санамж үнэхээр муу юм л даа. Гэхдээ тэр өпөр харсан сайхан галт наадмыг мартдаггүй юм.
Соми над руу ойртоод "Хөөе Жэйк ингээд харсан чинь чиний нүд үнэхээр гоё юмаа. "
Түүнийг ингэж хэлэхэд би бага зэрэг гайхсан ч юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг балмагдана. Бага байхад минь хүмүүст ад үзэгдэж байсан мэт мэдрэмж намайг бүчиж авдаг байсан.
Ингэхэд чи өнөөдөр нэг л сонин байх чинь арай чи надад сайн болчихсон юм биш биз дээ? гэж Сомигоос асуулаа.
Тэр ичсэн бололтой гараа савчуулсаар инээмсэглээд
-Юу яалаа гэж би чам шиг бацааныг тоодог юм айн? гэж хашхираад миний нуруу руу цохилоо.
Би ёолсоор "Өвдөж байна шүү дээ. Уучлаарай л даа."
Соми хэсэг чимээгүй сууснаа над руу хараад инээмсэглээд
"За тэгээд чи төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна даа?" гэж асуув.
Мэдэхгүй ээ гэж бодлогоширсоор түүнд хэллээ.
Эхлээд гараад өглөөний цай уухаар цайны газар орох хэрэгтэй юм байна. Миний өрөөнөөс яг одоо гар эгч гуай. Хувцсаа тухтай өмчихмөөр л байна шүү гэж түүнд хэлэхэд Соми гарлаа.
Намайг хувцсаа өмсөөд гарч ирэхэд Соми их гайхсан байдалтайгаар ширтэж байлаа.
Яасан бэ? гэж асуухад тэр бага зэрэг ичингүйрэн над руу инээмсэглээд
"Хөөх хараад байсан чинь бас их царайлаг юмаа. Танай аав чинь ийм царайлаг байсан юм байх даа? " гэж надаас асуулаа.
YOU ARE READING
Хориотой хайр
VampireЯагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO