Үён Вонёнтой цагийг өнгөрөөхгүй удсан мэт санагдана. Үён эхнэрээ тэвэрсээр өмнө дандаа хамт ирдэг байсан далайн эрэг дээр ирлээ. Үён энэ удаад эхнэртээ од зааж өгч хамт хэвтэнэ.
Үён: Миний Вонён. Хүүхэд гаргаснаас хойш уйтгартай л болоод байгаа шүү. Бид хэзээ ингэж цагийг өнгөрөөдөг байсан билээ. Үхён төрснөөс хойш анх удаа байх тийм үү? гэж тэр хэллээ.
Вонён их гунигтайгаар
-Хүүхэд өсгөнө гэдэг амаргүй шүү дээ. Үүнийг чи ч би ч мэднэ. Чи минь шөнө бүр хүүхдээ хардаг шүү дээ. Би түүнийг цэцэрлэгт нь хүргэж өгөөд л. Үнэхээр л аз жаргалтай 4 жил. Цаашдаа ч тийм байна байх.
Үён:Чи яг өнөө маргаашгүй үхэх гэж байгаа хүн шиг ярих юмаа. Минь хөөрхөн эмгэн минь. Хүн хөгширөхөөрөө ийм болчихдог юм уу?
Вонён Үён руу хараад "Юу гэнээ чи. Би яахлаараа эмгэн байдаг юм айн. Би чамтай гэрлэхдээ залуухан байсан юм шүү. Чи хөгширдөг байсан бол надаас илүү хөгшин царайтай болчихсон байх байсан биз? Хөгшин өвгөн. "
Үён:Заза бууж өглөө. Эхнэртэйгээ хэрэлдээд ч барахгүй юм байна. Миний нас ч бас нэмэгддэг за. Энэ жил би 350 хүрнэ.
Вонён:Сайхан юмаа. Өндөр настай өвөө. Би чиний 400 насны төрсөн өдөр дээр амьд байвал их юм. Ингэхэд чи ийм олон жил яг юу хийж явдаг байсан юм. Чиний 350 жилийн амьдралыг сонсмоор санагдчихлаа.
Үён:Энэ их урт түүх л дээ. Чи 350 жилийн түүх сонсож чадах юм уу? гэж янзын нь үзсэн аятай асуулаа.
Вонён:Гол юмыг нь л ярихгүй юу дөө.
Үён ярихаар шийдлээ. Түүний амтдрал хэрхэн эхэлсэн тухай. Мөн нууц номын сангийн тухай бүгдийг нь ярихаар шийджээ.
Би энэ улсын ханхүү байлаа. Үндэслэгч цус сорогчийн хүчийг тээж төрсөн гэж улс орон даяараа хүндлэл хүлээсэн нэгэн байсан юм. Харин аав ээж минь намайг нүдэнд орсон өргөс мэт үзсээр ирсэн. Тэр бүхнээс намайг хамгаалдаг байсан ганц хүн нь Аён байлаа. Би их аймхай сул дорой нэгэн байсан. Намайг 10 нас хүрэхэд бие минь өөрчлөгдөж эхэлсэн. Энэ өөрчлөлт миний дотор оршиж буй үндэслэгч цус сорогчийн асар их хүч байсан хэрэг. Би цаг агаарыг удирдаж, хүссэн бүхнээ бодит болгох чадвартай.
Би хүчирхэг цус сорогч болохыг хүссэн. Энэ бодол маань толгойг минь хүчтэй өвтгөж байсан юм. Дараа нь өөрийн асар их хүчээ хэрхэн удирдах тухай огтхон ч мэддэггүй байлаа. Гэхдээ би өдөр бүр Аёнтой ширүүн тулаан өрнүүлдэг байсан ч тэрнийг хэзээ ч ялж байгаагүй. Эцэг эх минь надаас нүүр буруулсан хэрэг. Улс орон даяар намайг чөтгөр мэт үзэж байсан. Би үүнийг тэвчиж чадахаар ухаантай байгаагүй. Тэгээд л би улс орныхоо 95% ийг нь хүйс тэмтэрсэн юм. Ээж аав минь ч хүртэл миний гарт амиа алдсан. Үлдсэн 5% хүн ам одоо хүртэл улсын маань иргэд болж явдаг гэсэн үг.
YOU ARE READING
Хориотой хайр
VampireЯагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO