Шархдаж ухаан алдан хэвтэх залууг хараад Сонү бушуу гүйж очих бөгөөд түүний бие эрэмдэглүүлсэн харагдав.
Залуугийн цээжнээс цус урсах бөгөөд гүн хумсны ором гарсан байлаа.
Түүнийг мөрлөж өргөөд, Вонёны гэр рүү очлоо.
Вонён түүнийг хараад "Юу болох нь энэ вэ? Болгоомжтой байхгүй дээ. Үнэхээр хүчтэй цус сорогч ингэсэн бололтой." гэж түүнийг дотогш орууллаа.
Рики ухаан орсон юу ч дуугарсангүй. Вонён түүний шархыг эмчлэх гэж байхад Рики түүнийг гарын түлхэв. Өөрийнх нь сайн найз нь цус сорогчид дурласан гэдгийг мэдсэн болохоор уур нь хүрч байлаа.
Сонү: Юу болоод байгаа юм бэ? Яагаад ингэж аймар гэмтчихсэн юм?
Рики:Яагаад гэсэн үү? Вонёноос асуу. Араас чинь цус сорогчид их гүйдэг болжээ дээ. Ийм хүн чанаргүй амьтдыг хайрлаж байх гэж дээ.
Вонён: Намайг цус сорогчдыг хайрласан гэх гээд байна уу? Би юу гэж тэднийг хайрлах юм. Би эрүүл ухаантай хүн шүү.
Рики: Нэг их сүрхий чамд сайн харагдах гээд сайн дүр эсгэж хүмүүсийг авраад яваад байсан. Чамд сайн хандаж байгаад боломж гарвал цусыг чинь сорох бодолтой байгаа биз!
Вонёны царай барайж түүнд айдас төрж эхлэв. Тэр Рикиг ийм болгожээ. Арай ч үгүй байлгүй дээ. Тэр надад сайн хандаж байгаа нь сонин санагдаад байсан юм. Рикигийн хэлдэг зөв. Би буруу бодсон байж уучлаарай.
Рикигийн шархыг Вонён цэвэрлэж өгөөд эмийн ургамал хайхаар гадагш гарлаа. Түүнтэй Сонү ч хамт гарав.
Вонёны сэтгэлзүй тогтворгүй байх бөгөөд нулимсаа арчингаа эмийн ургамалаа түүв. Тэр Үёныг ингэсэн гэдэгт итгэхгүй байсан ч Рикигийн байгаа байдлыг харах төдийд л сэтгэл нь эмтэрнэ. Тэр түүсэн эмийн ургамалаараа Рикиг хурдан эмчлэхийг л хүснэ.
Вонёныг эргэн тойрноо харахад түүний өмнө хувирсан цус сорогч зогсож байлаа. Сарвуу нь цус болсон байх бөгөөд нүд нь час улаан болж Вонён рүү ширтэн зогсож байв.
Вонён түүн рүү харвал өмссөн хувцас нь цусанд будагдсан байх бөгөөд түүнийг гэмтсэн байхыг мөн олж харав.
Вонён илдээ барьж зогсоод түүнээс асуулт асуув.
"Чи миний мэдэх Үён мөн үү? Эсвэл энгийн байдаг л нэг цус сорогч уу? Бүх цус сорогчид адилхан байдаг би ч буруу боджээ."
Үён түүн рүү тайлбарлах гэж ойртоход
Вонён: Битгий ойрт толгойг чинь таслана шүү. Би чамайг үзэн ядаж байна. Миний нүдэнд дахиж хэзээ ч битгий үзэгд.
YOU ARE READING
Хориотой хайр
VampireЯагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO