5. Найз уу? Хайр уу ?

80 6 0
                                    

Үён гарч ир хэмээн хашхирсан Аёны өмнө тэр гарч инээд инээмсэглэн зогсоно.

-Энэ эмэгтэй надтай хамааралгүй болоод удаж байгаа. Тэгтэл чиний сайхан хайр чинь хамааралтай болоод  амжчихсан бололтой шүү.

Алах шалтгаан байхгүй болчихсон юм чинь явж найз залуутайгаа учраа ол л доо гэж хэлнэ.

Аён эргэж хараад Вонёныг тэвэрсэн байгаа Саныг тэр харлаа. Сан ч энэ эмэгтэй ухаан алдчихлаа гэсэн байдалтай зогсоно. Аён Сан руу ойртож очоод тас хийтэл нь алгадаж орхиход Сан хүчтэй газар уналаа.

-Чи надад хайртай юу? Эсвэл энэ эмэгтэйд хайртай юу? гэж асуулаа.

Сан юу ч бодолгүйгээр "Чамд хайртай хонгор минь" гэж инээмсэглэнэ. Дараа нь түүн рүү ойртоход Аён инээмсэглээд сарьсан багваахай болж хувираад тэд нисэж одлоо.

Тэднийг ниссэний дараа Үён шууд л газар хэвтэх Вонёныг тэвэрч аваад гэрт нь хүргэж өглөө.

Тэр түүнийг оронд нь оруулаад хэвтүүлж байхад Сонү гаднаас орж ирэв. Сонү Вонёныг ойлгож, хайрладаг тул Үён руу илд далайсан ч үгүй. Түүн рүү хараад

-Хэдий болтол ингэж холоос ажиглаж явах бодолтой байгаа юм? Би түүнийг ийм байдалтай харахыг хүсэхгүй байна. Одоо хангалттай юм биш үү?

Үён:Чамд хамаагүй. Түүнийг сайн хамгаалаарай гэж хэлээд цонхоор гараад нисэв.

Вонён түүнийг гарч явах чимээгээр сэрлээ. Вонён өндийж суугаад Сонүд хандан

-Үён байсан. Намайг энд авчирсан  тэр мөн биз дээ? Юу гэж хэлж байна? гэж асууна.

Сонү уртаар санаа алдаад

-Тийм ээ тэр мөн.  Гэхдээ тэр Рикиг ямар болгосныг чи сайн мэдэж байгаа. Би чамайг түүнтэй уулзахыг хориглохгүй ээ. Явж түүнийг олцгооё гэж гараа сунгахад Вонёны нүд нь сэргэж инээмсэглэл тодорсоор тэд хамт гарцгаалаа.

Далайн эрэг дээр Үён Вонёныг дурсаж хэсэг зогсов. Вонён Сонү хоёр ч түүнийг орж харлаа.

Сонү:Алив түүн дээр оч. Би энд байж байя гэж хэлээд инээмсэглэнэ.

Вонён Үёныг араас нь харж хэсэг зогсоход л нүднээс нь нулимс цийлэгнэж эхлэнэ. Үён арагшаагаа хараад явах гэж байхад өөдөөс нь Вонён уйлчихсан зогсож байхыг харжээ. Үён өөрийгөө хий харж байна гэж бодоод тоосонгүй харцаа буруулах үед Вонён түүн рүү гүйж очоод тэвэрлээ. Үён гайхаж, зүрх нь бөмбөр нүдэж байгаа аятай болно. Вонёны дулаахан бие түүний хүйтэн биеийг дулаахан болгох мэт  санагдана. Вонён тэврэхээ болиод Үён руу харлаа. Үён харц буруулаад

Хориотой хайр Where stories live. Discover now