25. Ой санамж

49 0 0
                                    

Жэйкийн талаас

Сонхва гэх цус сорогчийн талд тулалддаг ахыг би алчихсан. Гэхдээ энэ миний биш тэр өөрөө шийдсэн болохоор үхсэн. Шөнө орой өдөр бүр хар дарж зүүдэлдэг боллоо. Тэр ах ээжийн минь нэрийг хэлсэн үед чихэнд минь намуухан эмэгтэй хүний хоолой сонсогдох болсон юм.

Миний хүү гэх намуухан хоолой 3 секунд сонсогдоод л тасалчихсан. Удалгүй зүүдэнд минь маш их хэмжээний гал авалзаж эхэлсэн хэрэг. Рики ахыг олж харсан. Рики ахтай хамт явж байгаад нэгэн цус сорогчид хөөгдөж байгаад зүүднээсээ чочиж сэрэв.

Үнэхээр аймшигтай зүүд байлаа. Өмнө хэзээ ч ийм бодитой зүүд зүүдэлж байгаагүйдээ гайхна.

Хаалга цохих чимээ гараад удалгүй тэнгэрээс од унав уу? гэлтэй Соми орж ирэх нь тэр.

Хөөе чи хар шөнөөр манай гэрт орж ирдэг болоо юу? Чамайг цус сорогч байна гээд нойрмог би алчихвал яах юм? гэж түүнийг загнаж гарлаа.

Соми:Харин чи өөрөө яасан юм ? Хар хөлс нь цувчихсан цус сорогчоос айгаад байгаа юм уу? гэж тэр асуулаа.

Би толгойгоо сэгсрээд "Би юу гэж цус сорогчоос айж байдаг юм. Зүгээр л сүүлийн үед хар дараад байгаа юм.

Би ээж аавынхаа тухай санадаггүй юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэр ахыг алснаас хойш хар дардаг боллоо. Өмнө болж байсан юм шиг бодитой бас аймар зүүд байсан. Хэрвээ энэ бүхэн үнэн бол би юу хийж байгаадаа жаахан эргэлзмээр л юм. Ойлгохгүй байна.

Сомид ингэж хэлж суулаа. Соми над руу хараад санаа алдаад "Амьдрал муу муухай зүйл юунаас ч их шүү дээ. Урагшаагаа л алхах хэрэгтэй." гэж хажууд минь сууж нурууг минь иллээ.

Энэ бүхний учрыг Рики ах л мэдэж байгаа байх. Би түүнээс асуух хэрэгтэй гэж бодоод түүний байгаа газар луу явлаа.

Цус сорогчдын ангуучдын зөвлөл рүү яваад Рики ахаас юу болж байгааг асуухаар шийдлээ. Рики ах намайг хараад

"Өө Жэйк чи энд яах гэж ирсэн юм? Ямар нэгэн зүйл болсон юм уу? "

Би толгой дохиод "Ахаа тантай ярилцах зүйл байна. "

"Ахаа би хар дарж зүүдлэж байгаа. Энэ зүүдэнд бүх зүйл галанд автаж, таныг цус сорогч хөөж байсан. Энэ бүхэн яг ямар учиртай юм? гэж асуув.

Рики ахын царай хувьсаж байгааг харвал энэ миний 14 жилийн турш мартсан байсан дурсамжийн нэгэн хэсэг байх. Ээж минь хүн байсан. Харин Рики ах манай аав хоёрын хооронд ямар нэгэн миний мэдэхгүй зүйл нуугдаад байх шиг санагдах юм.

Хориотой хайр Where stories live. Discover now