11. Вонён сэрсэн нь

55 1 1
                                    

Вонёнаа гэж Үён чангаар хашхирсанд тэр сэрсэнгүй.

Сонү"Хөөе битгий уйлаад хулчгар царайлаад бай л даа. Тэр танай эгчтэй тулалдаад ялсан байхад харин ч баярласан нь дээр биш үү. Уйлаад байвал харин ч Вонён сэрэхгүй байх шүү. Явъя.

Үён Вонёныг тэвэрч нисээд цайзад авч ирэв. Вонёныг орон дээр хэвтүүлээд сэрэхийг нь хүлээж хэсэг суулаа. Сонү ч цус сорогч болсон болохоор дагаж ниссээр тэд Цус болсон хэсгийг нь долоод шарх сорвийг нь өөрийн хүчээ ашиглан илааршруулна.

Сонү:Үнэхээр халамжтай цус сорогч байх чинь ээ. Вонён чамд үнэхээр их хайртай юм шүү. Сэрсний дараа нь урамшуулал өгөөрэй чи. За би зах орчхоод ирье гэж хэлээд цайзаас гараад нисэж одлоо.

Сонү хэдийгээр цус сорогч болсон ч түүнд цус сорогчийн цус уух дуршил байхгүй. Түүнчлэн наранд гарч явахад хүртэл түлэгдсэнгүй. Сонү ч үүнийг мэдээд их гайхаж зах явж ирээд буцаад цайзад орж ирэхэд Үён гайхах нь тэр.

Үён:Юу? Чи цус сорогч болоогүй юм уу?

Сонү толгойгоо маажиж "Мэдэхгүй"гэж инээмсэглэнэ.

Үён Сонүгийн гараас гэнэт атгахад Сонү гайхаж зогслоо. Харин түүний цус урсаж байх нь Үёныг гайхашруулж байв. Цус сорогчид цусгүй ч гэсэн хүний биеийн дулааныг сайн мэдэрдэг. Сонүгийн бие цагаан өнгөтэй болсон ч цус гүйж гар нь цус сорогчийн сарвуу адил болжээ. Хамгийн сонирхолтой зүйл нь Сонү сарьсан багваахай болж хувирдаг. Тэгсэн хэрнээ цусан хоол биш хүний хоол идэж байгааг хараад Үён бага зэрэг атаархах ажээ. Сонү галт тогооны өрөөнд ороод үнэхээр сайхан амттай хоол хийж гарлаа.

-Май суучих. Би их гоё амттай хоол хийсэн. Чи цуснаас өөрийн хүчээ олж авдаг байх тийм үү? гэж асууна.

Үён: Тийм ээ. Атаархмаар юмаа Сонү. Намайг бодвол чи Вонёны дэргэд өдөр шөнөгүй байж чадах юм байна.

-Ингээд гуниглаад эхэлдэг юм. Би Вонёнд хайртай л даа. Хэрвээ чи анзаардаг бол. Гэхдээ тэр намайг найзаа гэж боддог болохоор санаа бүү зов доо. Нууцхан хэлэхэд чи жаахан ч болтугай намайг хардаж байгаа байх тийм биз дээ? гэж Сонү хэллээ.

Үён чимээгүй болж өөр тийшээ анхаарлаа хандууллаа. Үён чимээгүй болж Сонүгийн хийсэн хоолыг идэхэд л хахаж эхлэнэ. Сандарсан Сонү түүний нуруу руу чанга цохиод

-Хахаж үхэх нь дутаж л дээ. Миний хоол амттай болохоор чи тийм их өлссөн юм уу? гэж хэлнэ.

Хориотой хайр Where stories live. Discover now