Өнөөдөр үдээс хойш Үёныг хулгайлж гарсан Сонү, Вонён хоёр түүнийг Вонёны гэрт авч ирлээ. Тэр Үёнд зориулж, цонхноос тусах нараа хөшгөөр халхалж үүрч явсан цүнхнээсээ түүнийг гаргалаа. Үён цүнхнээс гараад өөрийн дүрдээ ороод суулаа.
Вонён:Хөөх манай Жон Үён анх удаа л өдрийн цагаар гарч ирж байгаа байх тийм үү?
Үён:Тийм ээ. Чи намайг үнэхээр шатааж алахаар шийджээ дээ. Өдрийн цагаар юу хийх болоод ингэж байгаа юм бэ? Аймшигтай юм гэж гомдоллов.
Вонён тас хийтэл чанга инээгээд
-Би чамайг алж чадахгүй ээ. Чамтай өдрийн цагаар болзоонд явмаар санагдсан юм. Бас би үүнийг аль эрт төлөвлөөд бэлдчихсэн. Сонү бид гурвын болзоо за юу.
Үён:Энэ Сонү бас хамт явах юм уу? гэж дурамжхан асуухад Сонү
-Түлэгдэж үхэхийг хүсээгүй бол үгэнд минь орсон чинь дээр дээ. Би чамайг нарнаас халхлах хүн чинь байхад битгий маяглаад байгаарай гай л байна шүү гэж Сонү ууртайхан хэллээ.
Вонён өөрийн шүүгээгээ уудлаад цагаан өнгийн хувцас гаргаж өглөө.
Май энийг өмсчих гэж хэлэхэд Үён
-Би яахлаараа цагаан өнгийн юм өмсөнө гэж. Чадахгүй гэж хэлээд дургүйцэн зогсоно.
Вонён: Маягтай залуу вэ? Өмсөх л болж дээ. Чи мэдэх үү? Хар хувцас хүнийг үргэлж халууцуулж нарны гэрлийг шингээдэг гэдгийг?
Цус сорогч гэхээрээ цагаан хувцас өмсөж болохгүй юу? гэж хэлэхэд Үён хэлэх үггүй боллоо.
Үён ч хувцсаа өмсөхдөө шууд л илбэдэж өмсөхийг харсан Сонү Вонён хоёр гайхаж зогслоо.
Хөөх ид шид гэдэг ийм байх нь ээ. Чамд цагаан хувцас үнэхээр их зохиж байна. Энэ толинд хардаа гэж хэлээд Вонён инээмсэглэнэ.
За тэгэхээр чиний ид шидийн хүч л бидэнд хэрэг болох нь дээ гэж Сонү хэллээ. Аварга шүхэр хэрэгтэй. Чамайг алхах үед чинь шүхэр л аминд чинь орно шүү.
YOU ARE READING
Хориотой хайр
VampireЯагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO