Вонён Үёны араас тэвэрч хэсэг чимээгүй зогслоо. Үёны гомдол алга болох мэт нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулна.
Вонён:Санасан шүү Үёнаа. Үнэхээр их.
Үён одоо л зоригтой болсон бололтой эргэж хараад Вонёны уруул дээр хоёр хацраас нь барьж байгаад үнслээ. Тэр Вонёныг 5 минутын турш тасралтгүй үнсэнэ.
Үүний дараа Үён тэнгэр өөд ширтээд" Сар үзэсгэлэнтэй байна шүү. Жаахан зугаалах уу? Хаашаа явмаар байна гэж Үён асуулаа.
Вонён:Далай руу нисэцгээе гэж хэлэхэд Үён түүнийг тэврээд нислээ.
Тэд хамтдаа далайд ирдэг ч энэ удаад өмнөх өмнөх удааг бодвол хамаагүй романтик байлаа. Далайн давалгаа сонсогдож, тэргэл саран усанд сүүмийж харагдана.
Үён:Чи гоё зүйл хармаар байна уу? Надад зөвхөн чамд үзүүлэх гоё зүйл байна гэж хэлээд өөрийн ид шидээ ашиглаж, загасны хэлбэртэй шаргал өнгийн гэрэл бүхий хөдөлдөг зүйлийг агаар дээр явуулна.
Хөөх гэж Вонён уулга алдаж баяртайгаар мишээж суулаа. Үён хөнгөн инээмсэглэл тодруулсаар дахин нэг цэнхэр өнгө бүхий шувууны дүрстэй гэрлийг гаргаж өгөв. Дараа нь өөрийн хүчээ ашиглаж тэнгэрт галт наадам буудуулах нь үдшийг улам үзэсгэлэнтэй романтик болгож байлаа.
Вонён:Хөөх гайхалтай. Чи ийм хүчтэй гэдгээ хэлэхгүй. Муухай юмаа. Надаас хэдий болтол нуух гэсэн юм? Ингэхэд чиний хүч хүссэн бүхнээ хийж чаддаг болохоор үнэхээр гоё юмаа.
Үён: Би одоо л үзүүлэхэд тохиромжтой цаг нь байх гэж бодсон юм л даа. Вонёнаа би чамд нэг зүйл хэлэх гэсэн юм гэж сандарсан байдалтайгаар хэллээ.
Үён:Би чамд хайртай. Цаашдаа чамайг харах болгонд үнсмээр санагдаж, тэвэрмээр санагдаад хэцүү байх юм шиг байна. Би чамайг хүссэн үедээ үнсэж, тэвэрмээр байна. Болох уу? гэж хэлэхэд Вонён сандарч хацар нь улайгаад юу ч хэлж чадахгүй гацаж орхив.
Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм? гэж мэдэн будилж асуулаа.
Үён:Чамайг надтай гэрлэж, хөгширтлөө хамт амьдраасай гэж хүсэж байна. Өөр бас нэмж хэлэхэд чи миний эхнэр болох уу? гэж асуухад Вонён чочирдож гайхаж
- 7 хоногийн л хугацаа өгчих. 7 хоногийн дараа хариугаа хэлье. Тэр болтол хүлээж чадна биз дээ? Хөөрхөн шүү дээ. Миний Үён. Алив үнсье гэж хэлээд түүний хоёр хацраас нь барьж аваад уруул дээр нь үнслээ.
YOU ARE READING
Хориотой хайр
VampireЯагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO