"Хоёрдугаар хэсэг"

1.8K 216 16
                                    

Бэкхёны зүрх цээжин дотроо багтаж ядан түчигнэх зуур тэрээр урагш хойш холхисоор Чанёолыг утсаа авахыг хүлээж байв. Минут орчим өнгөрсөн ч Чанёол утсаа аваагүй нь хачирхалтай. Уг нь бол Чанёол ганц дуудуулаад утсаа авдаг. Ялангуяа Бэкхён залгаж байгаа тохиолдолд, ихэвчлэн ганц ч дуудуулалгүй авдаг юм. 

Тэрний мэдрэл Бэкхёны бодож байгаагаас муу биш л бол хүзүүнд нь зүүлттэй байгаа юм дуугараад байхад Чанёол сонсож л таараа гэж бодон сандарч байсан ч удалгүй Бэкхён тайвшран зүгээр л гэртээ, унтаж байгаа биз гэж бодов. 

Тэр Чанёолд санаа тавьсандаа ингэж сандарч байгаа хэрэг биш байлаа. Хэрэв Чанёолд ямар нэгэн юм болвол ээж нь Бэкхёны толгойг хяргана л гэсэн үг. Ээж нь ихэвчлэн Чанёолд халамж тавьж явдаг болсны учрыг Бэкхён одоо ч ойлгодоггүй байв. Үргэлж л Чанёол маань ингэчихлээ, Чанёол маань тэгчихлээ. Чанёолдоо шинэ гутал авч өгье, Чанёолыгоо хоолонд дагуулж гарья. 

Айлын ганц байсан болохоор, 

Ээж нь зөвхөн өөрт нь санаа тавьж, өөрийг нь гэдэг байсан болохоор гэнэт л ийм зүйл болчихсонд Бэкхён Чанёолд уурладаг байв. 

"Дасгалжуулагч аа, би өнөөдөр бэлтгэл хийх амжихгүй нь ээ. Яаралтай ажил гарчихлаа" гэж хэсэг зуур бодсоны эцэст хэллээ. Улирлын тоглолт хэзээ мөдгүй болох гэж байхад ингэж бэлтгэл тасалж болохгүй ч тэрэнд өөр сонголт байсангүй. 

Бэкхён гэртээ хүрэх автобусанд сууж, буугаад гэр лүүгээ хар хурдаараа гүйн бараг л амьсгаагүй болчихсон амьтан хаалганы гадаа ирвэл тэрний санаж байсанчлан Бэкхён хаалгаа цоожлоогүй байлаа. 

Гутлаа ч тайлалгүй, спортын цүнхээ газар шидчихээд дотогш орон Чанёолын нэрийг дуудав. 

Чанёол зочны өрөөнд яг яаж орхисон тэр хэвээр доош харан газар хэвтэж байхыг хараад Бэкхён тайвшран одоо л нэг юм тайван амьсгаа авахтайгаа боллоо. Тэрний мөрөн дээр нь дарж байсан хүнд жин алга болж ядарсандаа бараг л өвдөг сөхөрчихсөнгүй. 

"Бэкхён, УТАС!" гэж Чанёол мишээсээр газар дэвтэр, харандаагаа үлдээн ахдаа хав хар дэлгэцтэй утсаа үзүүлэхээр гүйн очив. Цэнэг нь дуусчихаж! Чанёол гэрэл нь асахыг харах гэж байн байн голын товчин дээр нь дардагийг Бэкхён хараад Чанёол гар утсыг цахилгаан, зайгаар ажилладаг гэдгийг ч мэдэхгүй тэнэг юм байна гэж дүгнэсэн юм. Чанёолын хувьд хорвоо дэлхий хэтэрхий энгийн байсан юм. Тэрний хувьд, гар утас бол ганц товчин дээр дарахад л Бэкхёнтай холбогдож болдог ид шидийн төхөөрөмж байв. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now