"Тавдугаар хэсэг"

1.4K 203 4
                                    

Бэкхён орондоо нэг дэрээ дэрлэн, нөгөөг нь хоёр хөлнийхөө завсар хавчуулсаар анир чимээгүйн дунд ганцаар хэвтэнэ. Чанёолыг ирснээс хойш анх удаагаа л тэдний гэр чив чимээгүй байх нь Бэкхёныг бага зэрэг тайвгүйтүүлж байв. Тэр аль хэдийнээ л хажуугийн өрөөнд зурагтаар гарах ядаргаатай савангийн дуурь болон жүжигчид хоорондын улиг болсон яриа нимгэн ханыг нэвтлэн чанга гэгч нь сонссогддогт дасч орхижээ. 

Тэрнээс гадна хажуугийн өрөөнд шил хагарах эсхүл Чанёол хэтэрхий их чимээнээс залхаж, уурласан хөрш айлын хүн урд хаалгыг нь нүдэх дуу ч үл сонсогдоно. Зүгээр л бүх л дэлхий чив чимээгүй болчихсон юм шиг. Бэкхёнд яагаад ч юм ганцаардаад байгаа юм шиг мэдрэмж төрж байв. 

Гэхдээ тэр Чанёолд санаа зовж байгаа хэрэг биш байсан юм. Чанёол Солонгосын нөгөө захад оччихсон байсан ч өөрт нь огтхон ч хамаагүй хэмээн өөрийгөө тайвшруулах бөгөөд харин ч эсэргээрээ "АШГҮЙ ДЭЭ" гэж хоолойныхоо хирээр хашхирна хэмээн бодож байв.  

Тийм ээ, Чанёол ахиад л хаа нэгтээ гудамжны сандал дээр унтаад, хажуугаар нь өнгөрөх хүмүүст мэдрэл муутай хүн шиг харагдаж байсан ч хамаагүй. Миний амьдралыг новшийн өрөвдөлтэй болгосон болохоор хариу нь болог...

Энэ мэт бодол болсоор Бэкхён нааш цааш хөрвөөн хэвтэх бөгөөд тун удалгүй гэрийнх нь онгойж ээж нь ээлжийн ажлаа дуусгаад ирж байгаа нь сонсогдов. 

Өөрийг нь хараад байдгаараа баярлаж, хөөрчихсөн хойд хүү нь угтаж авна гэж бодсон ч харагдахгүй болохоор нь Бэкхёны ээж хүүгийнхээ өрөө рүү шагайсаар 

"Миний хүү, Чанёол хааччихсан юм?" хэмээн асуув. 

Бэкхён ээж рүүгээ нэг харснаа мөрөө хавчаад эргэн харж, хаалга руу нуруугаа харуулан хэвтлээ. 

Бэкхёны ээж өрөөнд нь орсоор цүнхээ ширээн дээр нь тавин сандлыг нь эргүүлэн Бэкхёны зүг харуулан суув. Энэ удаад Бэкхёныг эрхлүүлсэн шинжгүй, 

"Бэкхён...Чанёол хаана байна?" гэж нухацтай нь аргагүй асуухад Бэкхён хариуд нь 

"Би яаж мэддэг юм!" хэмээн уцаарласан шинжтэй хариуллаа. 

"Би зайл гээд хэлчихсэн юм. Бодвол нэг тийшээгээ зайлаа биз!"

"БЭКХЁН!!!"

"ЯАВ?!" хэмээн Бэкхён уурласаар орноосоо босон суугаад ээж рүүгээ харав. 

Чанёолд уурлахаас гадна тэр ээждээ бас уурлаж байсан юм. Чанёол зүгээр л хойд хүү нь байхад төрсөн хүүгээсээ илүү тэрэнд санаа тавин, тэрний талд орж, үргэлж өхөөрдөж байдагт нь дургүй хүрч байсан юм. Тэр тэнэгийг ирснээс хойш Бэкхёны юу хүсч байгааг ч асуухаа больж, шинэ хувцас, шинэ гутал авах уу гэж санал болгохоо ч болин тэр тэнэгт л анхаардаг болсон. Тэр илүү тэнэг бас илүү их зүйл шаардлагатай болохоор...

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now