"Гучдугаар хэсэг"

880 141 7
                                    

Айлын эмээ тэдний өрөөгөөр түр шагайн дэлгүүр орохоо хэлж, Чанёолыг цуг явах эсэхийг асуув. Гэсэн ч Чанёол толгой сэгсэрсээр, шөнөжин нойргүй хонож, халуун шөл ууснаас болж нам унтах Бэкхёны хажууд үлдэхийг илүүд үзжээ. 

Өөрийгөө саатуул хэмээн өгсөн цаасны тасархай дээр мэддэг үг, үсгээ бичсээр бичих зуур Бэкхён бүр үхчихэв үү гэлтэй хөдлөх ч үгүй унтаж байв. 

...Бэкхён анх удаагаа л толгойгоо дэрэн дээр тавьсан даруйдаа унтаж, ингэх зуураа юу ч зүүдэлсэнгүй. Түүний бие махбодь ч тэр, сэтгэл санаа ч тэр туйлын ихээр ядарсан байсан ч нойрон дунд нь хэн нэгний түгшүүртэй хоолой үл ялиг шивнээ төдийд сонсогдох шиг болов...

"Шатаж байна...шатаж байна... Халуун байна. Бэкхён аа, халуун байна"

***

Чанёолын түгшүүртэй хоолой ч сонссон хэдий ч түүний оюун санаа өөр нэгэн газар тэнүүчилж, зүүдэн дунд төөрсөн байлаа. 

Зүүдэлж байгаа гэдгээ ч эхэндээ мэдсэнгүй.  Үл мэдэх нэгэн байшин харагдах ч дотоод засал, тавилга нь нэг л танил санагдсан тул аав, ээжтэйгээ хоёулантай нь цуг амьдардаг байсан хуучин байшин нь гэж таамаглав. Доош харахнээ, Бэкхён өөрийнхөө шавар шороотой хутгалдсан хөл бөмбөгийн хувцсаа өмсөж, хөл нүцгэн гэр дундаа зогсох аж. 

Доош коридор луу алхах зуур өөрөө жаахан  болчихсон юм шиг, эсхүл тааз илүү өндөр болчихсон юм шиг мэдрэмж төрөх нь хачирхалтай. 

Өөрийнх нь нэрийг хэн нэгэн дуудах шиг болоход өндийн харвал аав нь коридорын эцэст цоо шинэ хөл бөмбөгийн пүүз барин инээмсэглэсээр зогсож байв. "ААВ АА!" хэмээн анх удаа авч байсан хөл бөмбөгийн пүүзээ таньж инээсээр түүний зүг гүйх гэсэн ч ямар ч хөдөлгөөн хийж чадалгүй доош унах нь тэр. 

"Аав!" хэмээн орилсон ч нэмэр болохооосоо өнгөрсөн бололтой. Аавынх нь дүрс сүүдэрт уусан шингэж, харанхуй, түүний дунд нуугдах чөтгөрүүдтэй цуг үлдэхэд Бэкхён босч ч чадалгүй хэвтсээр л байлаа. 

"Бэкхён!...Бэкхён!"

Зоригоо чангалсаар ахин дээш өндийхөд тэрээр илүү чимээгүй, цагаан өнгөөр хүрээлэгдсэн үл таних газар ирсэн байв. Босохоор ахин нэг удаа өндийж, түрүүний айдастайгаа тэмцэлдэж байсан ч доод хэсэг нь ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй байгаа ойлголоо...

Толгойг нь ямар нэгэн зүйл чанга гэгч нь цохиод авах шиг болоход цагаан хувцастай нэгэн эр түүний дэргэд зогсож байв. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now