"Есдүгээр хэсэг"

1.4K 194 8
                                    

"Тийм ээ, Чанёол одоо эмнэлэгт байгаа...Зүгээр нэг хамрын ханиад төдий" гэж Бэкхён хувцас солих өрөөнд утсаар ярих зуураа өөрт нь төвлөрсөн хүн бүрийн анхаарлаас болж бага зэрэг эвгүйцэж байлаа. Тэд өөрийг нь сонирхож байгаа хэрэг уг нь биш шүү дээ. 

"Эмээ сайн уугаад байвал маргааш гэхэд зүгээр болчихно гэж эмч хэлж байсаан" гээд Бэкхён утсаа түргэхэн шиг таслахын түүс боллоо. Энэнээс илүү ихийг хэлвэл галд тос нэмэх гэгч л болох байх. Хэдэн бусдын анхаарлыг татахыг хүсдэг өсвөр насныханд мэдэх ёстойгоос нь ихийг хэлчихвэл хэд хоногийн турш өөрийг нь салахгүй дагах хов живтэй учирна гэдгээ тэр сайн мэдэж байсан юм. 

"Хөөе, Чанёолыг галзуугийн эмнэлэг рүү аваад явчихсан гэж Бэкхён хэлж байна лээ. Тэр яг галзуу гэж би чамд хэлээгүй юу."

Нэг бяцхан худал үг л маш том хэмжээний цуурхалыг бий болгож, унтаршгүй том галыг дүрэлзүүлэх чадалтай байдаг тул Бэкхён энэ мэт бусдын анхаарлыг татахыг хүсэхгүй байв. 

Шавар болсон хөл бөмбөгийн пүүзээ гялгар уутанд хийн спортын цүнхэндээ шидэж мөрөндөө үүрээд Бэкхён эргэн хөвгүүд рүү харлаа. 

"Битгий янз бүрийн тэнэг хов жив энэ тэрүүгээр тараачихаарай...Тэрэнд бага ч гэсэн завсарлага өгч үз" 

Чанёолыг өмгөөлөх гэсэн түүний оролдлого яагаад ч юм хувийн орон зай хүсч буй мэт, гуйж буй мэт сонсогдож байв. Ямар ч байсан, хөвгүүүд түүний юу хэлэх гээд байгааг ойлгосон бололтой харагдсан тул хувцас солих өрөөнөөс гаран Чанёолд амласнаараа эмнэлэг рүү алхлаа. 

Тэр Чанёолд уншиж, бичихэд нь тусалсаар шөнийг тэрний хажууд өнгөрөөсөн бөгөөд тэр номон дээрх бүх шүлгийг Чанёолд чангаар уншиж өгөн, нэрээ бичихэд нь тусалсаар нэг л мэдэхэд харанхуй болчихсон тул буйдан дээр унтахаас өөр аргагүй болсон юм. 

Бодож байснаас нь ч долоон дор бөгөөд их л тухгүй шөнө болж өнгөрсөн болохоор Бэкхён өвдөлт болон шөрмөс зангиралаа багасгахын тулд нуруугаараа наалт наахаас өөр аргагүй хүрэв. 

Хөл бөмбөгийн бэлтгэлийн үеэр шөрмөс таталт нь улам л дордсон тул Бэкхён бэлтгэлийн дараа харих замдаа бараг л доголж, нэг хөлөө чирэх шахам явж байлаа. 

Харамсалтай нь тэр нилээн хол алхах ёстой бөгөөд халаасанд нь такси байтугай автобусанд ч суучих мөнгө байсангүй. 

Тийм ухаалаг сонголт биш хэдий ч тэр өөрийн сайн мэдэх гудамжаар зам дөтлөхөөр шийдэн алхаж эхлэв. Тэндхийн гудамж их нарийн бөгөөд хэд хэдэн байшинд хэнд ч амьдрахаа больж хаягдсан тул гэмт хэргийн жижиг бүлэглэлүүд тэр хавиар их эргэлддэг байсан юм. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now