"Хорин дөрөвдүгээр хэсэг"

1K 149 12
                                    

Чанёол дүрэмт хувцсаа өмсөөгүй хэдий ч өнөөдөр хичээл дуустал сургууль дээр байж болохыг захирал багш зөвшөөрсөн байлаа. Тэр үхэж байсан ч Бэкхёны тоглолтыг үзнэ гэсэн болохоор ээж нь өвдөг сөгдөх шахам захирлаас гуйсан юм. 

Тэр тоглолт тэдэнд, хоёуланд нь маш чухал гэдгийг ээж нь юу юунаас илүү сайн ойлгож байсан юм...

Завсарлагааны үеэр Тэёон Чанёолтой уулзаж, салах ёс хийн, найз байсанд талархсанаа илэрхийлж хоол авч өгнө гэсэн болохоор Бэкхён яалт ч үгүй тэднийг орхижээ. Тэр яагаад ч юм Тэёонд дургүйлхэн, цаагуураа атаархаад байгаагаа ойлгосонгүй. Чанёол хэзээ мөдгүй явах гээд байхад хамт байх цагаас нь хороосон болохоор Тэёонд дургүй хүрсэн ч байж болох юм. 

Элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ мөдгүй болох гэж байгаа болохоор Чанёолыг авч явсны дараа ойр ойрхон уулзаад байж чадахгүй. Ядаж байхад тэр эмнэлэг гэрээс нь хэдэн зуун километрийн цаана байдаг, цаашлаад уулзалтын цаг нь *хүсэхэд хясна* гэдэг шиг л яг Бэкхёны хичээлийн үеэр байсан гээч. 

Хорвоо шударга бус гэдэг нь л энэ байх. Гэсэн ч, Чанёолыг анх явч явах талаар сонссоноосоо хойш тэр эмнэлгийн талаар чадахаараа мэдээлэл цуглуулсан болохоор Бэкхён энэ талаар эртнээс мэдэж аван, сэтгэлээ бэлдэж байсан юм. 

...Хорвоо ертөнц сүйрэх гэж байгаа юм шиг л байдгаараа барайж гунигласан найзыгаа хараад Жунин, Сэхүн, Лухан нар ч гэсэн гуниглаж орхив. 

Тэд өмнө нь тийм ч сайхан харьцаатай байгаагүй талаар, 

Бэкхён саяхнаас л дүүтэйгээ аятайхан харьцаж, өөрийнхөө дүү хэмээн хүлээн зөвшөөрч эхэлсэн талаар тэд сайн мэдэж байсан болохоор мөн л тэдний өмнөөс гуниглан, харамсаж байсан юм. 

...Тэд хүртэл... бусдад хэлээгүй ч дотроо маш олон зүйлийг төлөвлөчихсөн байсан. 

Сэхүн Чанёолд хөл бөмбөг зааж, сайн сурвал багтаа яаж ийж байгаад оруулах талаар бодож байсан бол, 

Жунин аавынхаа найз болох танил эмчид Чанёолыг үзүүлээд, эдгэснийх нь дараа ТАВУУЛАА, найзуудаараа нэг их сургуульд орчих ч юм билүү хэмээн мөрөөдөж байсансан.

Харин Лухан Бэкхёнаас Чанёолын мөрөөдлийн талаар сонсоод элсэлтийн шалгалтад бэлдэхэд нь чадахаараа туслана гэж төлөвлөн, багш болно гэвэл аль их сургууль дээр талаар хүртэл судалж байсан. 

Гэвч тэдний...бүгдэнгийх нь мөрөөдөл нуран унажээ...

***

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now