"Хорин зургаадугаар хэсэг"

936 150 6
                                    

Чанёол явснаас хойш Бэкхён шуудангийн хайрцгаа өдөр бүр шалгаж үздэг болжээ. Зарим үед бүр унтлаганы хувцастайгаа нүд нь нээгдэх үгүйтэй зогсож байгаад захиа зөөгчөөс шууд авдаг болсон юм. Өмнө нь бол тийм зүйл байдаг эсэхийг ч мэддэггүй байсан биз. 

... Утсаар ярьж болох цаг нь Бэкхёны хичээлийн цагтай давхцаж байсан болохоор тэд өөрсдийнхөө зүрхийг захиа төдийнхнөөр дүүргэж, үүндээ ч баяр хөөртэй байдаг болжээ. 

Чанёолын үг үсэг, өгүүлбэр зүйн алдаа ихтэй захиа нь уншихад их хүндрэлтэйгээс гадна түүний учир утгыг нь бодож явсаар нэг хоёр хонодог хэдий ч Бэкхён баяртай байдаг байсан юм. Түүнээс гадна, өдөр ирэх тусам Чанёолын бичгийн хэв сайжирч, цаас дүүрэн зүйл бичдэг болсон нь гайхалтай хэрэг биш гэж үү. 

Бэкхён газар хэвтээд гаднах дугтайг уран, Чанёолын захиаг гаргаж ирэв. Эмнэлгээс өгсөн ганцхан цаасан дээр бичихийг хүссэн зүйлээ багтааж бичих түүнд их л хүнд болж байгаа бололтой. 

Хүндэт Бюн Бэкхёнд, 

Бэкхён-аа, чи сайн байгаа юу? Би сайн байгаа. Чамайг их санаж байна. Би ахиц ч билүү гаргавал чамтай удахгүй уулзна гэж эндхийн эгч хэлсэн. Бэкхёны хөл зүгээр болсонд санаа минь их зовсон. Одоо ч зовсоор л байна. Зайрмаг идэж, тоглоом тоглосон үеэ байнга санах юм, Бэкхён. Эндхийн найзууд надад сайн ханддаг ч Бэкхён биш болохоор хааяа би уйтгарладаг. Чамтай ахиж тогломоор байна. Би сайн байвал чамтай тоглож болно гэж хүмүүс хэлсэн. Тэр нь харин хэзээ юм бол доо? Бэкхёны инээ, жаргалтай бай гэж хэлэх би байхгүй болохоор Бэкхёны гуниглаж байгаа болов уу гэж их бодсон. Надад ганцхан хуудас жижигхэн цаас өгсөн болохоор дараа илүү урт захиа бичнэ ээ. Би Бэкхёнд хайртай! 

Супер Чанёолоос... 

Цаасны ард яагаад ч юм нэг шоколадтай бололтой жижигхэн жигнэмэг зурсан байв. Бэкхён тэрнийг нь харж инээсээр "Ард нь зөндөө зай байхад чинь" хэмээн үглэн сууснаа ухасхийн босч хариу захиа бичихээр үзэг, цаас нийлүүллээ. 

... Захиаг унших явцад Бэкхёны толгойд Чанёолын хоолой эргэлдэн, тэр өөрөө хажууд нь суугаад уншиж өгч байгаа юм шиг санагдаж байгаа нь сайхан санагдаж байв. Тэр ихэнх үгээ давтсан болохоор өмнөх захианаас нь нэг их ялгаа байгаагүй ч Бэкхёны хувьд энэ нь үнэт эрдэнээс ялгаагүй байлаа. Учир нь Чанёол өмнөх шигээ л нэг үг, нэг зураас бичихдээ хүртэл онцгой анхаарч, хичээж бичдэг нэгэн шүү дээ! 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now