"Хорин тавдугаар хэсэг"

978 141 3
                                    

... Бүрхэг тэнгэрээс бороон дуслууд орсоор ширүүсэж эхлэхтэй зэрэгцэн Чанёолын дэвтэр бороон дуслуудад ч тэр, Бэкхёны нулимсанд ч тэр норж, Чанёолын бичиг үл ялиг сааралтаж эхлэхэд Бэкхён түргэхэн шиг дэвтрийг нь хаалаа. Тэрний гар одоо ч чичигнэсэн хэвээр байх бөгөөд хэн нэгэн духан дээр нь зөөлөн үнсэх шиг болоход л бодит байдал руу эргэн ирэв. 

Цагаан хувцас өмссөн эмнэлгийн эр нөгөөхдөө цаг агаарын талаар ямар нэгэн зүйл хэлээд Чанёолын гарнаас татан машин руугаа алхаж эхлэлээ. Бэкхён тэр залуугийн гарнаас Чанёолыг салгаж аваад хэзээ тавьж явуулахгүй гэсэн мэт чангаар атгаж байсан хэдий ч эмнэлгийн ажилчид Чанёолыг татаж, Бэкхёныг ээж нь тэврэн авч холдуулснаас болж тэрний гар мултан унав. 

... Тэдний нөхцөл байдлыг бурхан дээрээсээ хараад юу ч хийж өгч чадаагүйдээ, өгч чадахгүй байгаадаа гуниглах мэт борооны үүл улам хуримтлагдаж, хувингаар асгаж буй мэт ширүүсч эхлэлээ. 

"Дүүг минь тавь!" хэмээн эмнэлгийн ажилчид руу уурлан  орилох Бэкхёныг Чанёол нүд салгалгүй харсаар байсан хэдий ч цагаан хувцастай эрчүүдийн үгэнд дуугүй л орон машинд суухаар алхаж байв. 

Машины хөдөлгүүр ассаар машины хойд цонхоор гунигтай нь аргагүй өөр лүү нь ширтэх Чанёолын дүр төрх улам холдож эхлэлээ. Гудамжаар машин явсаар нилээн холдох мөчид Бэкхён ээжийнхээ тэврэлтээс мултран усан бороон дундуур Чанёолын араас хар хурдаараа хурдлан гүйв. 

"ЧАНЁОЛ!" хэмээн хашхирахад Чанёол биш дээд тэнгэр ууртай нь аргагүй аянга цахилгаанаа нижигнүүлэн хариулж байсан юм. Борооноос болж зам ихэд усархаг болсон байсан тулдаа тэрээр газар бүдрэн унаж, замын голыг цусаараа будаж орхих нь тэр. 

Чанёол машины цонхоор толгойгоо гарган нэрийг нь дуудах мөчид Бэкхён эргэн хөл дээрээ босоод ахин гүйж эхлэлээ. Аль чадахаараа, байж болох бүхий л хурдаараа гүйлээ...

Гэсэн ч... машин хэтэрхий хурдтай байсан юм. 

Хурдлах тусам машин өөрөөс нь улам холдож холын холд хар цэг төдий болон тодроход Бэкхён хүчин мөхөсдөж газар сөгдөн унаад одоогийн нөхцөл байдалд өөрийнхөө хийж чадах цорын ганц зүйлээ хийлээ. 

"Чанёол..." хэмээн үглэсээр түрүүнээс хойш өвдөлтөөр дүүрэн байх зүрхээ даран уйлж эхлэв. Уушиг нь амьсгаагүй болж зүрхээр нь хатгуулах хүртэл хүйтэн бороонд газар суусан чигээр уйлсаар, замын тэг голд ухаан алдан унах хүртлээ уйлсаар л байсан юм...

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now