"Бонус хэсэг"

1K 149 5
                                    

...Бэкхён нүдээ анихтай зэрэгцэн цаг хугацаагаар аялах шиг болж, зүрхнийх нь гүнд л орших нандин дурсамжинд нь байх хүмүүстэй, газар оронтой танилцаж байлаа. 

"Бэкхён-аа, хонгор минь, энэ бол Чанёол. Манай байранд хөрш болж байгаа болохоор одооноос та хоёр хамтдаа сургууль руугаа явж байх болно. Сайн уу гээрэй" гэсээр ээж нь Чанёолыг  Бэкхён руу зөөлхөн түлхэв. 

Бэкхён шинээр ирсэн жаалхүү рүү ширтсээр, гартаа байх шинэхэн Power Rangers тоглоомоо оролдож байлаа. Чанёол өтгөн буржгар үстэй, том дэлдэн чихтэйгээсээ болоод элф хүн шиг л харагдаж байв. Гэвч тэрээр тэр үед жаахан байсан бөгөөд хараахан сунатлаа өсч амжаагүй байсан хэрэг. 

Чанёол өнөөх л том дулаахан инээмсэглэлээ тодруулсаар түрүүлж ам нээхэд тэдний дунд үүсээд бйасан эвгүй байдал мөс мэт хайлан урссан юм. 

"Сайн уу, намайг Чанёол гэдэг" гэж шинэ жаал гараараа даллахад Бэкхён одоо ч ичсэн байртай харагдаж байв. 

"Намайг...Бэкхён гэдэг..."

"Танилцахад таатай байна, Бэкхён-аа"  гэж Чанёол төлөв даруу гэгч нь хариулаад "Наадах чинь шинэ Power Rangers мөн үү? Надад гэрт улаан нь байгаа. Хамт орж хармаар байна уу?" гэхэд Бэкхён хошуугаа унжуулж чимээгүй л доошоо харсан хэдий ч үл ялиг толгой дохилоо. 

Түүний хар рэнжэр найзтай болох цаг болсон бололтой. 

***

"Чанёол, би айгаад байна аа" гэсээр Бэкхён хөнжилдөө улам шигдэн, гадаа хүржигнэн дуугарах тэнгэр, өрөөг нь гэрэлтүүлэх цахилгаан руу айсан байртай харж байв. 

"Битгий ай даа" гэж Чанёол шүдээ гарган ярзайсаар "Салхи салхилж байвал хэн нэгэн чиний нэрийг дуудаж байна гэсэн үг. Харин бороо орвол хэн нэгэн чамайг санасандаа санаад уйлж байна гэсэн үг. Айгаад хэрэггүй ээ, би чамайг хамгаална"

"Нээрэн үү?"

"Нээрээ"

"Үүрд үү?"

"Үүрд чамайг хамгаална аа, амлаж байна"


...Зүүд мэт энэ ертөнцөд удаан байх тусам үйл явдлууд улам тод болж байсан хэдий ч сайхан дурсамж үүгээр л төгсөж байгаа бололтой. 


"Битгий намайг дагаад бай чи! Чамд шинэчилсэн хувилбарын Рэнжэр байхгүй болохоор би өнөөдөр Тэхёнтай тоглоно гээд байхад чинь. Миний хар рэнжэр хувирч чаддаг байхад яаж чиний хуучин улаан рэнжэртэй тоглох юм? Чинийх ингэж чаддаг юм уу?" гээд аавынхаа авч өгсөн шинэ тоглоомоо Чанёолын нүдний урд гайхуулж харуулахад нөгөө жаалын харц доошилсоор 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now