"Гучин гуравдугаар хэсэг"

874 133 12
                                    

... Шүүгчээс арван минутын завсарлага хүссэн ч зөвшөөрөөгүй учир ариун цэврийн өрөө явах шалтаг гарган таван минутын чөлөө авсан Жүхён өмгөөлөгч өндөр өсгийт дээрээ түргэн түргэн алхална. Шүүхийн бараг бүхий л өрөө танхимаар хайж явсны эцэст эрж байсан хүн нь коридорын нэгээхэн буланд хорогдон, цонхоор ширтэж байгааг олж харав. 

Аль болох чимээ гаргалгүй Бэкхён руу алхаж байсан ч өндөр өсгийт нь үл ялиг тог тог хийх мөчид анир чимээгүйд суусан тэр хөвгүүн эргэн хараад явахаар эргэх нь тэр. 

"Хүлээгээч! Чамтай түрхэн зуур л ярилцах гэсэн юм"

"Би юуны ч талаар ярьмааргүй байна!"

...Жүхён хар бор үсээ чихнийхээ ардуур хийсээр, Бэкхёны тэргэнцрийн нэг гарнаас барин авч, үлдээхийг хичээв. 

Тэр үлдэх ёстой...хэрэгтэй байсан юм...

Чанёолтой хийсэн ярилцлагын дараа... яаж гэдэг нь хамаагүй ч ялахыг хүсч байсан. Гэтэл түүний хамгийн их хайрлаж, халамжилдаг хүн нь ингээд нүүр буруулчихвал...хичнээн эрх чөлөөтэй болоод ч Чанёол жаргалтай байж чадахгүй биз. 

"Чамд их хэцүү байгааг ойлгож байна аа, Бэкхён аа! Чиний даван туулж буй энэ бүхэн маш хэцүү байгаа байх...Гэхдээ...Чанёолд яг одоо чи хэрэгтэй байна"

"Тэрэнд би хэрэггүй ээ!"

Цонхонд тусах тусгалд хөөрхий хүү нулимс дуслуулах хэдий ч түүнийгээ танихгүй бүсгүй хүний өмнө гаргаж харуулахыг хүсээгүйдээ нууж суугааг хараад Жүхён юу гэхээ мэдсэнгүй. Яагаад ингэж бодох болсныг, энэ олон хүнээс өөрийгөө л Чанёолд хэрэггүй нэгэн гэж бодох болсныг мэдэхгүй ч...тэр бодлыг нь өөрчилж чадах нэгэн өөрөө биш гэдгийг тэр маш сайн ойлгож байсан юм. 

"Чанёол бүхий л амьдралынхаа туршид өөрөөс нь шалтгаалахааргүй зүйлтэй тэмцэлдэж, тулалдаж ирсэн. Харин одоо хэн нэгэн хажууд нь түшиж,  тулан ганц ч удаа болтугай ялалт байгуулахад нь туслах ёстой гэж чи бодохгүй байна уу? Тэр хүн нь чи байх ёстой, Бэкхён-аа. Тэр чамд юу юунаас илүү хайртай шүү дээ!"

"Яалаа гэж? Тэр надгүйгээр хамаагүй сайхан амьдрах байх...Анхнаасаа надаас л болсон шүү дээ! Би л..." гээд шуухитнах чимээгээ даран, доош харан суулаа...

Ахин нэг үг хэлэхээс нь өмнө үл таних эр Со өмгөөлөгчийг дуудсан тул Бэкхён уруулаа хазлан нүдээ чангаар анив. 

Үнэхээр ичмээр юм! Дуугүй байх тусам мөрөн дээрх ачаа нь нэмэгдэж, өөрийгөө өрөвдөх, өөрийнхөө арчаагүй, аймхайг гайхаж эхлэх нь тэр...

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now