"Наймдугаар хэсэг"

1.4K 191 7
                                    

Тэр өдрөөс хойш азаар хүүхдүүд тэдний талаар ярих нь багасч эхлэв. Тэд сургуулийн хөл бөмбөгийн багийнхан Кёнкидогийн багийнхны эсрэг тоглох гэж байгаа  талаар ярилцан, мөрий тавьцгааж байсан юм. Байдлыг ажаад байх нь ээ, хөл бөмбөг сонирхдог сонирхдоггүй, эр эмгүй бүгд л тэмцээнд очих төлөвтэй байв. Яагаад вэ гэж үү? 

Элсэлтийн шалгалт гээд хаа сайгүй стрэсстэй байгаа үеэр олон нийт бөөнөөр цугласан газар очиж түрхэн зуур ч гэсэн математикийн бодлого бодон, аятайхан сургуульд орчихоосой гэж сэтгэлээ шаналгахаас холдох гэж байгаа юм. 

Багийнхан бүгд л ялахын бөөн хүсэл, шунал болж байсан ч Бэкхёны хувьд өөртөө итгэлгүй байв. 

Бэкхён ойрд тоглох ямар ч хүсэлгүй байгаа бөгөөд тэр довтлогчоос гадна багийн ахлагч болохоор түүнд улам их дарамт ирж байсан юм. Хүүхдүүдийн яриад байгаа улирлын тоглолт Бэкхёны хувьд хар дарсан зүүд нь болчихоод байв. Тэр хөл бөмбөгийг зүгээр л нэг сонирхлоороо тоглохоос илүү мэргэжлийн үүднээс харж, өрсөлдөөнтэй спорт гэдгээр нь тоглох ямар байдаг бол гэж гайхаж эхэлж байсан юм. 

Тэрээр гүн санаа алдчихаад хажуудах ханыг толгойгоороо налсаар багшийн ярьж байгаа зүйлийг хонх дуугарах хүртэл ёстой л нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж байв. 

Хонх дуугарсны дараахан ангийнх нь багш үл таних хоёр хөвгүүнийг дагуулсаар орж ирэхэд анги даяараа чив чимээгүй болчих нь тэр. 

Шинэ сурагчид харваажийн царайлаг бөгөөд хүйтэн төрхтэй учраас их сүртэй, аймар харагдаж байсан болохоор бүгд дор бүрнээ амаа татан сууцгааж байв. Өөрсдөнтэй нь адилхан дүрэмт хувцас өмсөж байсан ч тэд гэмт хэргийн газраас зугтчихсан гэмт хэрэгтэн мэт л эвгүй мэдрэмж төрүүлж байсан юм. Цөөн үгээр хэлбэл, тэд зүгээр л "асуудал" гэсэн үгийг толгой дээрээ биччихсэн юм шиг харагдаж байв. 

Баруун талынх нь хөвгүүн, Чанёол шиг л хэтэрхий өндөр бөгөөд өтгөн хөмсөг, өндөр хамартайгаас гадна ёстой л үлгэрт гардаг "нүдэндээ галтай,нүүрэндээ цогтой хүү" гэдэг нь байх. Бэкхён түүнийг өөрийнх нь насны гэдэгт бараг л итгэсэнгүй. 

Зүүн талынх нь арай намхан хэдий ч аймар гэхээсээ илүү зивүүн төрхтэй нэгэн байв. Тэрний гадаад төрх Бэкхёнд яагаад ч юм муур шиг санагдаж байлаа. Гэрийн эрх бяцхан муужгай биш цөлийн анчин ирвэс шиг...

"Гурвын нэгдүгээр анги. За хүүхдүүдээ, энэ хоёр сарын хугацаанд манай ангийн сурагч байх болно. Тэд Бээжингээс их хол замыг туулж ирсэн туршилтын сурагчид болохоор бүгд сайн тусалж дэмжиж байгаарай" гэж багш тайлбарлах зуур өндөр хөвгүүн гараа өргөн багшийн яриаг тасалж цэвэр англаар

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now