"Арван хоёрдугаар хэсэг"

1.2K 188 1
                                    

Чанёол гүйсээр хажуугийн гудам руу эргэхээсээ өмнө эцсийн нэг удаа эргэн харахдаа бодож байснаасаа ч илүү аймшигтай зураглал олж харсан тул том хар нүд нь бүлтгэнэн, ийш тийш эргэлдэж байсан бөгөөд зүрх нь цээжнээс нь гараад ирэх нь үү гэлтэй түргэн түргэн цохилж байв. Тэдгээр хөвгүүд Бэкхёныг тойрон зогсоод ээлж дараалалгүйгээр хөлөөрөө өшиглөх бөгөөд удалгүй нэг нь том бүдүүн мод барьсаар Бэкхён руу ойртож байгаа харагдах нь тэр. 

Түүний биеийн нэг хэсэг түргэхэн шиг зугтахыг шаардах бөгөөд тэрээр хэтэрхий их айж байснаас гадна түргэхэн шиг тусламж дуудах хэрэгтэй гэж бодож байв. Харин биеийн нөгөө нэг хэсэг нь Бэкхён дээр очиж ямар ч хамаагүй аргаар туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Эцсийн эцэст, сүүлийн хэсэг нь ялж Чанёолын толгойд Бэкхёнд өөрийнх нь тусламж хэрэгтэй болсон гэх бодлоос өөр юу ч үл эргэлдэн эргэн тойрноо харан ямар нэг зүйл хайж эхлэв. 

...

Том модон саваа Бэкхёны хөл дундуур чанга гэгч нь буухад Бэкхён өвчнөөсөө болоод байдаг чангаараа орилж байв. Яс нь хараахан хугараагүй хэдий ч цуурсан нь тодорхой бөгөөд хоёр дахь цохилтын дараагаар хугарна гэдэг нь тодорхой байлаа. Бэкхёны нүд саваа мод барьсан өнөөх залууг бүдэг бадаг харах бөгөөд түүнийг саваагаа дээш өргөхтэй зэрэгцэн Бэкхён нүдээ тас аньсан ч түсхийх чимээ гарч, түүний биед ямар нэгэн өвдөлт мэдрэгдсэнгүй. 

Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн бөгөөд тойрон зогсож байсан хулигаанууд үргэсэн болжмор шиг л таран алга болж тэдний ахлагч гарт байсан модоо газар унагаан цус садран асгарах толгойгоо барьсаар газар унаад өгөв. 

Чанёол түүний хажууд цус болсон хуучин тоосго барин зогсох бөгөөд сая л өөрийгөө юу хийснийг ойлгосон мэт түүнийг газарт хаян хөлийн улнаасаа эхлээд толгой хүртлээ чичирж эхлэлээ. 

Жон-Илийн хөвгүүд алга болохтой зэрэгцэн гудамд амьдардаг айлууд одоо л нэг юм ухаан орсон бололтой гэрээсээ цухуйн юу болоод байгааг гайхан харж байв. Хэн нэгэн аль хэдийн цагдаа дуудсан бололтой бөгөөд ээж нар нь гудманд тахал болчихсон юм шиг л хүүхдүүдээ татан гэрт нь эргүүлэн оруулж байлаа. 

Бэкхён ухаангүй хэвтэх залууг хараад сандарсан ч өөр хэн нэгнийг бэртээсэн гэдгээ ойлгоод байдгаараа дагжин чичрэх дүүгээ харсаар 

"Чанёол, зүгээр дээ...Хурдан эндээс явцгаая. Удахгүй цагдаа нар хүрээд ирнэ" хэмээн хүнд амьсгаан дундаа арайхийн хэлээд дээш өндийж Чанёолыг татаж байв. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now