"Арван тавдугаар хэсэг"

1.2K 167 3
                                    

"Тийм биш ээ...Би Бэкхёныг ганцааранг нь орхимооргүй байна..."

Бэкхён дүүгийнхээ хэлсэн үгний гүн утгыг ойлгох гэж хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд тэрхэн зуур тэд анир чимээгүйн дунд сууцгааж байв. Тэр эцэст нь нэг юм ойлгож, хариу хэлэхтэйгээ болон Чанёол руу харахад тэр аль хэдийн өөр хийх зүйл олж, үлээхэд л тэр аяараа хийсэн оддог тачирхан цагаан цэцэгсийг түүж байлаа. 

Бэкхён бага зэрэг цухалдан, Чанёолын хооронд нь холбож уясан цэцэгсийг эргүүлэн салгаж, нэгийг нь үлээн харуулахад Чанёол гайхаж, баярласан байртай уулга алдаж байв. Тэр дүүгийнхээ өврийг дэрлэн, дээш тэнгэр лүү харан хэвтэхэд хорвоо дэлхий бүгд зогсон, амар амгалан л мэдрэгдэж байсан юм. 

"Надгүйгээр тэгвэл чи яаж амьдрах юм бэ? Нэг өдөр би алга болчихвол яах уу?" гэж гуниг цөхрөлөө нуун худлаагаа бага зэрэг уурласан байртай асуулаа. 

Модод навчисаа гөвөн доош унагах нь уйтгартай хэдий ч ингээд Чанёолын өвөр дээр хэвтэн дээш харахад тэрхүү мөч ихээхэн тайвширмаар харагдаж байв. 

"Тэгвэл Чанёол Бэкхёныг хайна аа. Хайж олно" гэж хариулаад Чанёол нэг цэцгээ Бэкхёны чихний ардуур хийн, жаргалтай нь аргагүй инээд алдлаа. 

...Даваа гариг...

Бэкхён ахиад л өглөөний цай бэлдэн зогсох бөгөөд түүний чаддаг зүйл нь өндөг шарах, талхны дунд ямар нэгэн хольц түрхэн, гурвалжилж хуваах байсан юм. Гэхдээ ээж нь ихэнх зүйлийг нь аль хэдийн бэлдэж хөргөгчинд хийчихсэн байсан болохоор халаагчинд халаахад  л хангалттай байлаа. 

Тэр ширээгээ зассаар, Чанёол хувцсаа солин гарч ирэхийг хүлээх бөгөөд халбагаа аягатай шөлөнд хийн тавьж, сандал дээр суух мөчид ганцаардлын уйтгар гуниг түүнийг шууд л бүрхэн авав. 

Чанёолгүйгээр, сүүлийн өндөгний ороомгоо хэнтэй хуваалцаж идэх билээ? Тэрний том, мангар инээмсэглэлгүйгээр, уйтгартай, зовлонтой Даваа гариг бүрийг хэрхэн даван туулах юм бэ? Өмнө нь тэр зөвхөн өөрт нь байсан анхаарал халамжийг булаан авсан дүүдээ ихэд атаархан уурлаж байсан ч одоо тэр эргээд л айлын ганц хүү болох нь...

"Бэкхён!" гэж Чанёол ариун цэврийн өрөөнөөс байдгаар орилсоор "Жорлон галзуурч байна, туслаарай!" хэмээв.

Өглөө болгон нь яг л хэзээ мөдгүй тэсрэх гэж байгаа бөмбөг шиг болсон энэ мөчүүдийг тэр санах байх. Доголон хөлөө чирсээр аль хурднаараа л ариун цэврийн өрөө рүү явлаа. Яг л бодож байсан шиг жорлонгийн ус яг Чанёолын нүүр лүү үсчих бөгөөд тэр өөрийгөө хамгаалахаар гараараа даран зогсож байгаад Бэкхён руу уйлах гэж байгаа юм шиг харав. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now