Хорин хоёрдугаар хэсэг

1K 145 11
                                    

Явах ёстой болсон болохоор Чанёол сургуулиас бараг л бүрмөсөн чөлөөлөгдсөн байв. Тусгай хөтөлбөрийнх нь багш Чанёолыг ямар ч хэрэг тарьсан үргэлж уучилж, сайн ханддаг байсан бөгөөд ягаан тэмдэглэлийн дэвтэр бэлэглэн нуруун дээр нь нөхөрсөг гэгч нь алгадаад эрдэм номын мөр хөөлгүй өөр замаар явсан ч ирээдүй чинь гэрэлтэй байна хэмээж байхыг нь Бэкхён сонсчээ. 

Сурах дуртай хүүхдэд очиж очиж багш нь ийм зүйл хэлж байгаа нь шударга бус бөгөөд тэнэг санагдаж байсан юм. Сургуульд сурахгүй юм бол яаж гэрэл гэгээтэй ирээдүйтэй байх юм бэ? 

Бэкхён Чанёолыг ихэвчлэн тусгай хөтөлбөрийн ангидаа байхыг л харж байсан бөгөөд өөрийнх нь ангид хоёр л удаа үзэгдсэн байжээ. 

Тэрээр баргар царайлан багш, ажилчдын хэсэг рүү хөлөө чирэн алхах бөгөөд сургуулийн захиралд хэдэн өдөр хичээлдээ яагаад ирээгүй талаар тайлбарлах ёстой болсон байв. Ямар ч байсан ярих зүйл нь сургуулийн захиралд таалагдахгүй нь тодорхой биз. 

Хамаагүй том дуугарч, хэрэггүй зүйл ярихгүйн тулд хэлээ хазлан зогсох зуур тэрний толгойд ганц л зүйл эргэлдэж байсан юм. 

Энэ сургууль үнэхээр надад хэрэгтэй гэж үү? 

... Захирлын өрөөнөөс гарч эргээд л өнөөх нэгэн өнгөөр бүрхэгдсэн хонгилоор алхалж өнөөх л дасал болсон ангидаа орж ирээд сандал дээрээ лагхийтэл суулаа. Математикийн цагаар цонхоор ширтэж, түүхийн хичээл дээр унтаад, англи хэлний үеэр ариун цэврийн өрөө орохоор шалтаглаж хичээлийг дуусан дуустал тэндээ эргэлдэв. 

Хонхон дуутай зэрэгцэн эргэж орж ирэхнээ багш ууртай нь аргагүй хаагуур юу хийгээд явж байсныг нь асуухад  дэмий л мөрөө хавчсаар "Ходоод, гэдэст маань маш том асуудал тулгараад" гэчихээд суудал руугаа алхлаа. 

Сүүлийн хонх дуугарах хүртэл нэг тийш гөлөрч, дэлхийгээс тасарч суусаар эцэст нь нэг юм сургуулиас гарсан хэдий ч сургуулийн хажууд байх хөл бөмбөгийн талбай руу гэлдрэх ёстой болсон байв. Тэрний хөл бараг л эдгэсэн бөгөөд хөлнийх нь өвдөг хавьд юу болсныг илтгэх гэрч гэлтэй үл ялиг сорви үүрд тэндээ үлдэхээр шийдсэн байсан юм. 

Өвчин намдаагч эмний ачаар өвдөж, янгинахаа больсон болохоор идэвхитэй нь аргагүй бэлтгэлээ хийж байсан ч тун удалгүй үл ялиг өвдөж, бараг л доголох дөхөж байхад дасгалжуулагчийн шүгэл талбайгаар цуурайтав. 

"Сэхүн хаана байна?" гэж дасгалжуулагч асуухад Жунин шүлсээ залгилан, дасгалжуулагч руу болгоомжилсон байртай харснаа 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now