"Гучин хоёрдугаар хэсэг"

903 132 15
                                    

...Шүүх хурал эхэлж, нөгөө талын өмгөөлөгч үгээ хэлж эхлэх үед танхимд суугаа бүх хөвгүүдийн царай байдгаараа барайж байсан юм. 

"Пак Чанёол нь маш хэрцгий, догшин зан авиртай нэгэн бөгөөд ойр орчиндоо онц аюултай этгээд гэдэг нь төрсөн бус хэдий ч хойд ахыгаа барьцаалаад зогсохгүй үхлийн аюулд оруулснаас нь харагдаж байгаа юм. Цаашлаад нь өмнө нь хэд хэдэн удаа гэмт хэрэг, зөрчил өдүүлж байсан этгээд. Эцэст нь, түүний эдгээр зан аашыг нотлохын тулд Сөүлийн сэтгэц мэдрэлийн төв эмнэлгээс ирүүлсэн бичлэгийг нотлох баримтаар шинжлүүлэхийг хүсч байна, эрхэм шүүгч ээ."

***

"Пак Чанёол нь мөрдөн байцаалтын явцад өөрийгөө өмгөөлж, хамгаалахаар ганц ч үг ганхийгээгүй. Хэлж байсан ганц зүйл нь "Чанёолын буруу биз дээ? Бэкхёны гэмтсэнд Чанёол буруутай" гэсэн үг байсан. Хоёр долоо хоногийн турш энэ л үгээ давтан ярьж байсан. Ийнхүү өөрөө хэргээ хүлээчихсэн учир цааш яриад байх зүйл байхгүй гэж бодож байна"

...Шүүх хуралдааны танхим дахь зурагтаар, Чанёолын талаархи бичлэг болоод галдан шатаалтаас болж шатаж буй байшингийн зургийг гаргав. Гэрчээр мэдүүлэг өгч буй хүн бүр л Чанёолыг галзуу нэгэн хэмээж, шоронд хатах ёстой гэцгээж байлаа...

Эцэст нь нэг юм, Чанёолын өмгөөлөгчийн ярих ээлж болж, Со Жүхён хэмээх туранхай, өндөр бүсгүй сандлаасаа босон зогсов. Харваажийн анхны хариуцаж авсан хэрэг нь бололтой байсан тул түүнийг босон зогсох мөчид танхимд байсан хэд хэдэн эрчүүд инээд алдаж байсан юм... 

"Түрүүхэн та бүхэнд үзүүлсэн дүрс бичлэгний нэгэн алдааг та бүхэнд тайлбарласнаар өмгөөллийн үгээ эхлүүлье гэж бодож байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Түрүүхэн та бүхэнд үзүүлсэн дүрс бичлэгний нэгэн алдааг та бүхэнд тайлбарласнаар өмгөөллийн үгээ эхлүүлье гэж бодож байна. Тиймээс тэрхүү бичлэгийг ахин нэг удаа тоглуулж өгнө үү" 

...Бичлэг ахин тоглогдох үед, өмгөөлөгчдэлгээтэй байгаа хаалгаар гаран гүйх Чанёолын хэсэг дээр зогсоох товчийг дарлаа. Бичлэгний нэгээхэн хэсэгт, хэн нэгний гар тод бус хэдий ч харагдах бөгөөд улам томруулж харвал, цусанд будагдсан байгаа нь харагдаж байв. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now