"Хорин наймдугаар хэсэг"

932 154 6
                                    

... Хаа нэгтээ төөрч, очих газаргүй айж чичрэн зогсох Чанёолын дүр төрх Бэкхёны толгойд эргэлдэхтэй зэрэгцэн эрүүл ухаан санаа нь салхинд туугдан хийсээд явчих шиг болов. Ямар ч мөнгөгүй болохоор автобус, нийтийн унаанд суусан байх боломжгүй. Холбоо барих ямар нэгэн утасгүй болохоор Бэкхён руу залгаж чадахгүй. 

... Эцэст нь, Бэкхён сэтгэлээ тайтгаруулсаар, дээш өндийн босч гар утсаа бариад хэн рүү залгахаа үл мэдэн хэсэг зуур тээнэгэлзэн зогслоо. Цагдаагийн газар луу залгавал, Чанёолыг олох ч эргүүлэн эмнэлэгт авчирж, байдал улам л төвөгтэй болно байх. Найзууд руугаа залгаад хүрээд ир гэж болох ч тэднийг ирэх гэсээр байтал харанхуй болж, ямар ч ажил амжуулж чадахааргүй болно. 

Тиймдээ ч дэмий л ямар ч зүг чиглэлгүй урагш, зүүн, баруун тийш алхсаар Чанёолын нэрийг дуудан, цуурай ч бай, салхи ч бай Чанёолын чихэнд хүргэнэ байх гэж найдаж байсан юм. 

... Хэрэв би Чанёол байсан бол хаашаа явах байсан бэ? 

Энэхүү бодолтой нь зэрэгцэн бүхий л зүйл бүрэлзэн харагдах шиг болж, урд нь байх цор ганц зам л тодоос тод харагдаж эхлэлээ. Машин ч явж чадахааргүй нарийхан зам байсан хэдий ч Бэкхён өөрийнхөө зөн билэгт итгэхээр шийдэв. Хэдэн зуун метр нь нэг километр болох хүртэл алхсаар байлаа...

Аагим халуун нар толгой дээрээс нь төөнөж, шумуул хэдэн арваараа эргэлдэж байгаа болохоор ч тэрүү аян зам нь их ээдрээтэй байсан ч бууж өгсөнгүй. 

Ам нь цангаад ирэхийн эрхэнд утаа даган хүмүүс байгаа бололтой газар дөхөхөд хэдэн зууны өмнө баригдсан уу гэмээр эртний хэдэн барилга, сууцнууд харагдаж байсан ч Чанёолын бараа харагдсангүй...

Ядарсандаа санаа алдаж, доош харсаар явах Бэкхёныг хэн нэгэн мөргөн унагахад ямар ч хүчгүй болсон тэрээр шууд л газар унаж орхив. 

"Намайг үнэхээр уучлаарай...Чамайг анзаарсангүй" хэмээн үл таних эр түүнийг өндийн босгосоор яарч явсан шалтгаанаа тоочих нь тэр. 

"Ойн тэр хавьд нэг хүү олдсон гэсэн. Эмнэлгээсээ оргочихсон галзуу залуу гэцгээх юм"

Бэкхёны нүд томорсоор утаа бургилан байх жижиг байшин руу саяны эрийг даган гүйлээ. Урд хаалгаар нь ороход хүмүүс газар хэвтэх хэн нэгэн дээр овооролдон зогсоцгоож буй харагдана. 

"ЧАНЁОЛ!" хэмээн хашхирсаар олон хүмүүсийг зүсэн дундуур нь гараад газар хэвтэх дүүгийнхээ гарнаас барин авлаа. Зүүн нүд нь хөхөрч, царай нь энд тэндгүй шалбарсан түүний гар хүйтэн бөгөөд хөдөлгөөнгүй байсан юм. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now