Хорин есдүгээр хэсэг

998 148 7
                                    

"Бүхнийг мартахад л хангалттай... Мартаарай, март, март... Бүхий л дурсамжаа ардаа үлдээгээд мартсан нь хамаагүй амар. Хүмүүс ч чамайг галзуу гэж бодохгүй"

Чанёол эмнэлгийн сахилгын өрөөнүүдийн хажуугаар зөрж өнгөрөх үед хэн нэгний хоолой ийнхүү хэлэх нь сонсогдсон юм. Эмнэлгийн ажилчид түүнийг аюулгүй бас үгэнд сайн ордог болохоор нь үргэлжийн цагдаж хорьдоггүй байсан ба янз бүрийн хүнд химийн эмчилгээ ч хийдэггүй байлаа. Оройн 6 цаг өнгөрсөн хэдий ч Чанёол амралтын өрөө рүү явж идэхийг хүссэн зүйлээ авч болдог байсан юм. 

Амралтын өрөөний сайхан ааштай ажилтан бүсгүй долоо хоногийн турш үймүүлэхгүй томоотой байсныг нь шагнаад Чоко-пай өгснийг идсээр, амаа ч арчих завдалгүй явж байв. 

... Хамаг юм сүйтгэж, "дэггүйтсэнийхээ" төлөө сахилгын өрөөнд ганцаар хэдэн хоногоор ч хамаагүй хачин муухай цагаан цамц өмсөж суусана хэд хэдэн өвчтөнийг харсан болохоор Чанёол энд асуудал тарих ёсгүй гэдгээ маш сайн ойлгосон юм. Хана, хаалга нь хичнээн зузаан байсан хэдий ч сахилгын өрөөнөөс хүмүүсийн уйлж, орилон, хараал хэлэх дуун шөнө сонстсоор л байдаг байлаа. 

... Тиймдээ ч өвчтөнүүд орондоо ороогүй, шөнө болоогүй байхад энэ мэтийн дуу гарах болсон нь Чанёолд сонин санагдаж байв. Эмнэлгийн коридорт өөрөөс нь өөр хэн ч байхгүй ба коридорийн гэрэл хүртэл үл ялиг бүдэгхэн асч байсан юм. 

Уг нь бол Чанёол шиг эрх чөлөөтэй явж болдог хэд хэдэн өвчтөнүүд наагуур цаагуур явж байдагсан. 

Сониуч зандаа хөтлөгдсөөр хаалганд чихээ наан, амьсгаагаа түгжихэд 

"Чи энд хоригдсон! Эндээс явмаар байгаа юм бол бүхнийг мартах хэрэгтэй!" гэх хэн нэгэн эрийн хоолой сонсогдож байв. 

Хаа нэгтээ сонссон ч юм шиг танил энэ хоолой сэтгэл зүйч эмч нарын нэг болох Жон докторын хоолой байна гэдгийг Чанёол тун удалгүй танилаа. Улам чихээ наахтай зэрэгцэн зүрх шимширмээр хэн нэгний хашхирах дуун хадаж, Чанёол өөрийн мэдэлгүй дуу алдчих нь тэр. 

... Хаалга нээгдэж, эмнэлгийн халаад нөмөрсөн хүйтэн хөндий харцтай эр өөр лүү цоо ширтэх мөчид ч Чанёол шалнаас өндийж чадсангүй. Түүний ард хоёр ч цагаан хувцастай эрчүүд зогсох хэдий ч Чанёолын анхаарал арьсыг нь язартал тэвхийтэл чангаар хүлж, сандал дээр суулгасан эмэгтэй рүү хандав. 

Чанёол түүнийг таниж байлаа. Гадаа салхилж явах үедээ таарсан, зурагтаар л гардаг жүжигчид шиг үзэсгэлэнтэй түүнийг Им Юна гэдэг. Эрэгтэй дүүгээ айхтар түлж бэртээсэн түүнийг маш зэрлэг ааштай, аюултай нэгэн гэж эмнэлгийхэн үздэг юм. Гэхдээ л Чанёолын хувьд тэр нь харин ч эсэргээрээ санагддаг бөгөөд хэд хоногийн өмнө үг сольж үзэхнээ, өөрийг нь бүр магтсан гээч. Тийм олон цэцэгсийн нэрийг мэддэг болохоор мундаг бас ухаантай юм аа гэж хэлсэн. Чанёолд Юна маш их таалагдсан...

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now