"Долоодугаар хэсэг"

1.6K 212 24
                                    

"Өвдөж байна уу?" гэж Бэкхён бувтнасаар Чанёолын гарыг боон бинтнийхээ хоёр үзүүрийг хооронд нь уяхад Чанёол толгой дохисоор нямбай гэгч нь гарыг нь ороосон боолтон дээгүүр гараа гүйлгэв. Улайсан хэсэг нь одоо ч хорсоод байна гэсэн болохоор Бэкхён тос түрхэн, боож өгсөн нь энэ байлаа. 

"Зоригтой байна шүү, Пак Чанёол. Гал дээр байгаа халуун грилл татаж авч байдаг" хэмээн Бэкхён санаа алдсаар түрүүн арайхийн дээд талын шүүгээнээс татаж авсан анхны тусламжийн хайрцгаа эргүүлэн хийхээр босов. Өлмий дээрээ зогссон ч хүрэхгүй байсан тул бага зэрэг ичгэвтэр байдалд орон зогсож байтал Чанёол араас нь ирэн хайрцгийг амархан гэгч нь байранд нь хийчих нь тэр. Чанёолыг өөрөөс нь холдоход Бэкхёны чих хүртэл улайчихсан байсан юм. 

Чанёолыг эмчилснийхээ дараа Бэкхён өрөөндөө орон уул овоо шиг их гэрийн даалгавраа хийхээр ширээнийхээ ард суулаа. Тэрний өдөр тэр аяараа Чанёолыг тойрон эргэлдсэн болохоор хэсэг зуур түүнээсээ сатаарахад нь тус болж байсан бөгөөд тэр ойрд сургууль болон найзууддаа бараг л анхаарал хандуулаагүй юм. 

Математикийн номныхоо 62 дугаар хуудсыг гаргачихаад ном авсан шүүгээгээ хаахаар эргэхтэй зэрэгцэн шүүгээнд нь Чанёолын бичсэн өнөөх 3 мөртэй захиа байгааг олж харав. Тэрэнд хаях зүрх байгаагүй учраас зүгээр л шүүгээндээ хадгалсан нь дээр гэж бодсон юм. 

"Бэкхён-аа?"

Нэрийг нь ийнхүү дуудахад Бэкхён дугуйтай сандал дээрээ сууж байсан учир эргэсээр эргэн хартал Чанёол лааз, эсхүл доод талыг нь тайрчихсан ундааны сав шиг юм гартаа барьчихсан зогсох бөгөөд дотроос баахан цагаан жижигхэн цэцэгс цухуйж саваа дүүртэл хар шороогоор булагдсан байгаа нь харагдаж байв. 

Чанёол савтай цэцгээ Бэкхёны ширээн дээр тавин амаа урагдтал инээд алдсаар 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чанёол савтай цэцгээ Бэкхёны ширээн дээр тавин амаа урагдтал инээд алдсаар 

"Baby's breath...Миний дуртай цэцэг. Чи энийг ав"

Бэкхён ойртон харвал бодож байсных нь дагуу лаазан дотор хийчихсэн байсан бөгөөд одоо ч "*** зайдас" хэмээн бичсэн үйлдвэрийнх нь сурталчилгаа хүртэл байж байгаа нь бага зэрэг инээдтэй санагдаж байв. Тачирхан, цагаан бяцхан цэцэгс нэг дор баглагдсан байх бөгөөд энэ цэцэг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, сайхан цэцэг биш хэдий ч Чанёолын цэвэр, ариун, гэгээлэг сэтгэл тэднийг сарнай, лиш, сараана цэцэгсээс ч сайхан харагдуулдаг байсан юм. Энэ цэцэггүйгээр ямар цэцгийн баглаа сайхан харагдана гэж? 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now