"Арван нэгдүгээр хэсэг"

1.4K 176 4
                                    

"Чи чинь яаж орхио вэ, Бюн Бэкхён? Улирлын хамгийн чухал тоглолт хэзээ мөдгүй болох гээд байхад чи өөрийгөө бас энэ багийнхныхаа байж байгаа царайг хараач!" гэж дасгалжуулагч Бэкхён руу үсчих зуур тэрээр доош газар ширтэн чимээгүй зогсож байв. Тэрний ард багийнхан нь хэдэн цагийн турш олигтой үр дүнгүй баахан бэлтгэл хийсэн болохоор ихээхэн ууртай бөгөөд ядарсан харагдаж байлаа.

Тэдний багийн нэг довтлогч гишүүн дөнгөж саяхан шагайгаа булгалчихсан болохоор тэмцээнд орж чадахааргүй болж, багийнхан бүгд байрлалаа ахин шинэчилж, тоглоомын төлөвлөгөөгөө хүртэл өөрчлөхөд хүрсэн бөгөөд энэ нь өдийг хүртэл ямар ч төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй байсан гэсэнтэй адил юм. Бэлтгэлийн цагийг гурав дахин уртасгаж...Гишүүдийн стресс гурав дахин нэмэгдэж...Бусдын тэднээс хүлээж буй хүлээлт гурав дахин нэмэгджээ...

"Жунин, чи Бэкхёны баруун талыг хариуцна шүү! Стратегиа мартацгаачихав даа! За хөвгүүдээ, энэ удаа зөв хийхгүй бол талбайг арав тойрно шүү!" гэж дасгалжуулагч орилоод шүглээ үлээв. 

...

"Дасгалжуулагч ч өнөөдөр ширүүн байлаа шүү...Тэр дундаа чамд" гэж Жунин улайж, хавдсан шагайгаа тойруулан наалт нааж байхдаа хэлсээр нусаа татав. Үлдсэн бүх гишүүд явчихсан болохоор хувцас солих өрөөнд зөвхөн тэр хоёр л үлдсэн байлаа. 

"Битгий нээх сүртэй хүлээж аваарай, хөгшөөн. Цаадах чинь жил бүр авдаг шагналаа энэ удаад алдчихвий гээд их...мэдрэмтгий байгаа юм. Угаасаа Жон-илийн новшнуудад хожигдож болохгүй штээ" гэж хэлээд доголсоор дээш босон цүнхээ үүрэв. 

Бэкхён толгой дохисоор өвчин болсон мөрөө даран суух бөгөөд Жунины хэлсэн үгс эртээрийн Жон-Ил ахлах сургуулийнхантай уулзсан уулзалтын талаар болон зодуулах аюулаас нь ЗиТау хэрхэн аварсан талаар дурсахад хүргэжээ. 

Тэр хулигаанууд ЗиТаугийн заасан хичээлийг ойлгож, өөрсдийн биш газар нутагтаа ахин дэмий сэлгүүцэхээргүй болсон байх гэж Бэкхён итгэж байв. Бэкхён энэ талаар сайн найз Жуниндаа хэлэхийг хүссэн ч тийм ч чухал зүйл биш гэж үзэж байсан тул ам цухуйлгасангүй. 

"Жэксон яаж яваад шагайгаа булгалчихдаг байна аа? Шатнаас бууж байгаад бүдэрчихсэн юм уу, хаашаа юм?" гэсээр Бэкхён инээд алдав. 

"Харин тийм ээ. Би уг нь утас руу зөндөө залгасан ч авахгүй байна лээ. Их ноцтой юм болсон бололтой байсан шүү! Ээж нь сургууль дээр ч юм уу, эндхийн ойр хавьд ч юм уу байж байгаад бэртсэн гээд сургуультай заргалдах гэж байгаа гэсэн сураг дуулдсан"

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now