"Гучин тавдугаар хэсэг"

975 151 9
                                    

...Бэкхён санаа алдсаар энэ их урт хугацааны дараа анх удаа амар тайван нойрсохоор зэхсэн ч тун удалгүй нүдээ буцаан нээв. Сарны гэрэл хөшигний завсраар тусан Чанёолын царайг тольдох шиг харагдана. 

Тэр унтаж байгаа болохоороо ч тэр үү их амар амгалан харагдаж байлаа. Үсийг нь тайрч янзлаад, өнөөх урт буржгар үсийг нь авчихсан болохоор ч тэр үү том хүн шиг бүр Бэкхёны ах гэж болохоор харагдаж байсан юм. Юу ч юм зүүдэлж байгаа бололтой өнөөх дамбо шиг чих нь сортолзон үл ялиг хөдлөх шиг болоход Бэкхён чимээгүйхэн инээд алдаж, чихнээс нь бариад авчихгүйг хичээв. 

...Энэ бүхэн зүүд биш байгаа даа гэх айдас түүнд төрсөн тул ахиж хэзээ ч битгий сэрээсэй гэж бодсон ч хэдэн цагийн дараа хүмүүсийн инээд алдах, янз бүрийн зүйл газар унаж, түчигнэх чимээнээр сэрлээ. 

Зүүднээсээ сэрэн босон суухдаа ч тэр унтаж байна гэж бодсон хэвээр байсан юм. Учир нь хөл бөмбөгийн багийнх нь бүх л гишүүд өрөөнд нь зогсож байгаа харагдах бөгөөд ийм олуулаа, бүгд хөвгүүд болохоор ч тэр үү хүрсэн болгоноо л замбараагүй болгож, бөөн инээд наргиан бяцхан өрөөг нь нураачих нь уу гэлтэй нүргэлж байлаа. Тэд нар энд юу хийж явдаг билээ?

"Хөөе, бид нар чамд гэнэтийн бэлэг бэлдсэн...За, босоорой нойрсож буй гоо үзэсгэлэн минь!" гэж Жунин тоглоом хийсээр Бэкхёны хацар дээр шобхийтэл үнсэхэд Бэкхён түүнийг чанга гэгч нь түлхэн авав. 

"Заваан юм бэ?!"

"Санасан шүү! Чи бүр турчихаж" гэж Жэксон уйлах нь холгүй уруул нь өмөлзсөөр түүнийг тэврэн авахад ард нь Минсок, Жундэ... гээд бүх л багийхан нь дулаахан инээмсэглэл тодруулан зогсож байлаа. 

"GROUP HUGGG!!!" гэж Жунин орилсоор Жэксон, Бэкхён хоёрыг даран авахад багийн бүхий л хөвгүүд Бэкхёны ор луу орилсоор шавж эхлэв. Тэр олон хөвгүүдийн дор амьсгалах агааргүй болсон уу гэлтэй бачимдан орилох Бэкхёны хоолой ч үл сонсогдож байлаа. 

"ЧАНЁОЛ-ааа, АВРААРАЙ!" гэж байдаг чадлаараа орилох ахынхаа хоолойг Чанёол сонссон ч *Би туслаж чадахгүй нь ээ* гэсэн байртай хаалганы дэргэд инээмсэглэн зогсоно. 

***

Бүгд арай тайвширсны дараа Жунин алгаа ташсаар бүгдэнгийнх нь анхаарлыг өөр дээрээ татлаа. Ах дүү хоёрыг бэлгээр ёстой л нэг булж байсан хөвгүүд Бэкхёныг тэргэнцэр дээр нь суулгаж, Чанёолыг дагуулсаар зочны өрөөнөөс гарахад хоёр хөвгүүн ихэд гайхширхан харагдаж байв. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now