"Гучин нэгдүгээр хэсэг"

999 138 11
                                    

***

"Намайг үнэхээр уучлаарай, эгч ээ. Нэг асуудал тарих гээд байна гэж бодоод зурвас бичиж хаана байгааг нь анх мэдсэн юм. Нэг зүйл дээр тусламж хэрэгтэй байна гэхээр нь тэдэн дээр очиж авчрах гэж байсан юм л даа" гэж эмнэлгийн өрөөний гадна зогсох Жунин Бэкхёны ээжид нь тайлбарлах бөгөөд үүнийхээ дараа гүн санаа алдаж болж өнгөрсөн бүхний талаар юуг ч үл мэдэн амгалан нойрсох найзынхаа зүг харав. "Бага зэрэг оройтож л очсон бололтой..."

...Бэкхёны ээж  эмчтэй ярилцахаар Жуниныг ганцааранг нь үлдээх мөчид Жунин ойр байсан эмнэлгийн ханыг налан зогсоод бага зэрэг л эртхэн очсон бол юу болох байсан талаар бодов. 

Бэкхёныг аврахаар шатаж буй байшин руу гүйж орж чадах байсан болов уу? Би тийм зоригтой байж чадах байсан болов уу? Би биш юм аа гэхэд Сэхүн, Лухан тэгж чадах байсан болов уу? гээд л маш олон асуулт тархинд нь эргэлдэж байсан болохоор одоо ч ухаангүй байх Бэкхёнтай нүүр тулж чадсангүй. Түүний нэгэн хэсэг Бэкхёны ийм болсонд буруутай юм шиг санагдаж байсан юм...

Гэхдээ л... ямар нэгэн зүйл буруу ч юм шиг санагдсан хэвээр л байлаа...

***

Автобуснаас буухад Бэкхёны хэлээд байсан хот ихээхэн хол харагдах аж. Өгсөн хаягаар нь явах замд галзуугийн эмнэлгээс оргосон хэн нэгний талаархи яриа хот даяар яригдаж байсан тул тэрний санаа зовон алхаагаа чадахаараа л түргэсэв. 

Бэкхёны хэлж өгсөн байшин булан эргэх төдийд ойрхон байх үед цагаан халаадтай, нүдний шил зүүсэн эртэй мөргөлдчих нь нь тэр. Тэр эр ч тэр, Жунин ч тэр хоёул яарч байсан тул биенээсээ уучлал гуйх төдийд зөрөн өнгөрөв. Гал гаран, хэргийн газар болсон тэр байшинд ирэх хүртлээ гартаа төмөр барьж явсан тэр эрийн хачин ааш авирын талаар бодох сөхөө ч байсангүй...

Байшингийн ойролцоо ирэх мөчид гал авалцан аль хэдийн шатаж байсан бөгөөд цагдаа, эмнэлгийхэн түүнийг тэндээс аль болох холдуулахыг хичээж байсан юм. Тэдэнтэй маргалдаж, найз нь энэ дотор байгааг тайлбарлан зогссоор байшин бараг л үнсэн нурам болохдоо тулах тэрхэн мөчид Чанёол Бэкхёныг үүрсээр гарч иржээ. 

... Түрүүний нүдний шилтэй эр цагдаа нартай ярилцан зогсох нь харагдах бөгөөд хэргийн газрыг шалгаж дууссаны дараа тэр эр "Энэ бол галдан шатаалтын гэмт хэрэг" хэмээн цагдаа нарыг сэнхрүүлэх гэж байгаа юм шиг л олон долоон зүйл ярьж, Чанёол гал тогоон дотор гал тавьсан гэж байлаа. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now