"Гуравдугаар хэсэг"

1.6K 211 16
                                    

"Бэкхён-аа" гэж Чанёол амандаа үгэлсээр улаан болсон хацраа барин уйлах гэж байгаа мэт өмөлзөн зогсоход Бэкхёны өр өвдөж байсан ч удалгүй түүнийг уур уцаарын хар үүл эзэмдэн 

"ДЭЛГҮҮР ДЭЭР БАЙЖ БАЙ ГЭЖ БИ ЧАМД ХЭЛСЭН БИЗ ДЭЭ" гэж ууртай нь аргагүй хашхирахад хүзүүнийх нь дагуу судас нь хүртэл тодорч харагдаж байв. 

"Чи одоо тэнэг юм уу хаашаа юм? Нэг газар байж бай гэж хэлээд байхад хүний үг ойлгохгүй байгаа юм уу? Ямар нэгэн муу юм болсон бол яах байсан юм?"

Тэгвэл бүгд миний буруу болж ээжид загнуулна шүү дээ гэж  Бэкхён бодсоор зогсоход Чанёол доод уруулаа хазсаар гар дахь сарнайн баглаагаа Бэкхёнд сарвайн өгсөн ч Бэкхён тэрнийг нь аваад ууртай нь аргагүй газар хаячих нь тэр. 

"Чи ер нь миний яриад байгаа юмыг ойлгож байна уу? Чи хэзээ ч төрөөгүй байсан болоосой билээ" гэсний дараа Чанёолын нүдэнд мэлтэлзэх нулимсыг хараад түрхэн зуур   Бэкхёны зүрхийг хэн нэгэн базлах шиг болсон ч Чанёол энэ үгний цаад утгыг, өөрийнх нь өс хонзонг ойлгохгүй хэмээн өөрийгөө тайтгарууллаа. Чанёол загнуулмааргүй байгаа болохоор л ингэж жаахан хүүхэд шиг уйлж байгаа байх. 

Бэкхён чимээгүй л эргэж харан зам гарахаар ногоон гэрэл хүлээн зогсоход Чанёол газраас нөгөө цэцгээ аван хөлөө чирсээр ирж байгаа бололтой нусаа татах нь сонсогдож байв. 

  Чи хэзээ ч төрөөгүй байсан болоосой билээ...

Бэкхён  санаа  алдсаар дэвтэр дээрх хоосон цаасаа ширтэн ингээд хараад байх юм бол хариулт нь гараад ирчих юм шиг л гөлрөн суув. 

Чанёол нүүж ирснээс хойш гэрийн даалгавраа гэрт хийнэ гэдэг ихээхэн хэцүү даалгавар болж хувирсан юм. Чанёол зочны өрөөнд аль нэг сувгийн драма үзэн дууг нь бараг л орилуулчихдаг болохоор тэрэн шиг хэн ч саад болохгүйгээр ганцаараа, чимээгүй орчинд хичээл хийдэг хүнд төвлөрнө гэдэг байж болшгүй зүйл болов. 

Бэкхён ядаргаатай байгаа талаар хэлэх бүрт ээж нь үргэлж л Чанёолын талд ордог байлаа. Өнөө орой ээж нь гурав дахь ажлаа хийх шөнө дунд болтол ирэхгүй тул Бэкхёны нуруун дээр оройн хоол хийж, Чанёолыг усанд оруулах ажил унасан байв. 

Хоолыг гоймон чанаад болгочихсон ч Чанёол хэтэрхий халуун ногоотойгоос нь болж зөвхөн гоймонг нь л идсэн байлаа. Гэвч тэр Чанёолыг усанд оруулах ажлыг тийм ч их хийгээд баймааргүй байв. Насанд хүрсэн залууг бас нэг насанд хүрсэн залуу усанд оруулна гэж байж болохоор зүйл мөн үү? 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now