"Арван зургаадугаар хэсэг"

1.2K 173 5
                                    

ЗиТау өдөржин унтсан муур шиг л гараа өргөн суниасаар сургууль руу алхаж эхлэв. 

"Хөөе, сургууль руу буцаад явцгаая аа" гэж мөрөө давуулан эргэж харсара хэлэхэд Бэкхён тэндээ хэсэг зуур эргэлзэн зогссон ч тун удалгүй түүнийг даган ардаас нь алхлаа. 

..."Юу вэ? Хоолоо идэж дуусгаагүй юм уу? Чамайг дуртай гэж бодсон юмсан" гэж Бэкхён үгэлсээр харих замдаа авч Чанёолын хоолны савыг задлан харах зуураа хэлэв.

"Зайдсыг нь л идчихсэн байх шив..."

"Би...тэр...сахилгын ангид байсан болохоор бүгдийг нь идэж чадаагүй юм"

"Сахилга гэнээ? Яасан гэж тэр вэ?"

"Хоцроод...Бэкхёныг хүлээж байсан юм" гэж Чанёол бахархалтай нь аргагүй инээд алдлаа. 

Бэкхён түүний дагз руу зөөлхөн гэгч нь цохин авсан ч дотроо баярлаж байсан юм.

*************************************

"Бэкхён...энэ их хэцүү юм аа. Би ахиж бичмээргүй байна" гэж Чанёол уурласан байртай хэлээд хойш суухад Чанёолтой цуг хичээлээ хийхээр хамаг юмаа гаргаж ирсэн Бэкхён түүхийн номноосоо харцаа салган дүү рүүгээ харав. 

"Ахиад хэдэн өгүүлбэр биччих ээ...Ойлгохгүй зүйл байвал би чамд тусална"

"ҮГҮЙ...би хүсэхгүй байна" гэсээр номоо ширээ рүү хүчтэй гэгч нь шидэхэд ном нь тэр эрчиндээ ширээнээс унан газар пидхийхэд Бэкхён түүн рүү гайхсан байртай харав. 'Миний хичээлийн ном' гээд л бурхны хажууд залж байгаад мөргөх нь холгүй байдаг хүнд юу тохиолдох нь энэ вэ?

Бэкхён тайван гэгч нь ширээнээсээ өндийсөөр доош тонгойн номыг нь авахад ягаан өнгийн цаас дотроос нь хийсэн унах нь тэр. Нугалж, багахан үнгэгдсэн цаасыг болгоомжтой гэгч нь нээн харахад харваажийн сургуулийн захирлын гарын үсэг зурайж байв. Сахилга оноосон цаас.

"Чанёол..."

"Багш намайг ахиж сургууль дээр ирээд хэрэггүй гэсэн...*нусаа татах* Би уг нь яагаа ч үгүй штээ" 

Бэкхён гар дахь цаасаа эргүүлэн нугалсаар юу ч болоогүй юм шиг царайлж эхлэлээ. Чанёолын номыг эргүүлэн дэлгэж тавиад, харандааг нь гарт нь атгуулав. 

"Чи гэрийн даалгавраа сайн хийх юм бол багш чинь бодлоо өөрчилнө өө. Чамайг сургуулиас явуулахгүй. Надад итгэ, Чанёол-аа. Би тэрэнтэй ярилцана аа, амлая"

Яг үнэндээ, тэр өөрийнхөө юу яриад байгааг ч баттай ойлгосонгүй. Зүгээр л хийх ёстой гэсэн бодолтойгоор, Чанёолын гарнаас барин бичихийг шаардаж эхлэв.

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now