"Арван гуравдугаар хэсэг"

1.4K 162 2
                                    

Хоёр цаг өнгөрсний дараа Бэкхён Чанёолыг ахин харав. Тэрээр одоо ч сүнс нь зайлчихсан мэт л айсан харагдаж байсан  тул гэр лүүгээ таксигаар явах хооронд Бэкхён юу ч хэлсэнгүй. Хэлэх зүйлийг нь өөр хүмүүс хангалттай олон хэлсэн гэж бодсон юм. 

...

"Бэкхён, хэдүүлээ өмгөөлөгч хөлсөлж чадахгүй нь бололтой"

Чанёолыг унтсаны дараа Бэкхён ээжтэйгээ тусгайлан ярилцахаар гэрийн гадаах сандал дээрээ суусны дараа ээж нь доош гэм хийсэн мэт харсаар ийнхүү хэлэв. 

"Улсаас өмгөөлөгч гаргаж өгөх ч шүүхэд ялагдах нь тодорхой гэж Ду цагдаа хэлж байсан. Хэдэн сая төгрөгний торгууль оногдуулж магадгүй гэж байна" гээд ээж нь цүнхнээсээ хайрцагтай тамхи гарган ирэх зуураа гүн гэгч нь санаа алдлаа. 

Нэгийг сугалан аваад халааснаасаа асаагуур гарган ирж асаах гэж байтал Бэкхён ууртай нь аргагүй түүний гарнаас тамхийг нь булаан авав. Нөхөр нь өөрт нь хэрцгийгээр гар хүрдэг болсон талаар хүүдээ хэлэхдээ л тэрээр ийнхүү тамхи  татаж байсан юм. Тиймдээ Бэкхён ахиж тэр муухай дурсамжаа санан улам их ганхирахыг хүссэнгүй. 

"Албадан ажил энэ тэр хийж болохгүй юм уу?"

"Цагдаа нар Чанёолыг чөлөөтэй байлгахыг хүсэхгүй байгаа, хонгор минь" гэж хэлэхдээ эмэгтэйн гар никотин дутагдсанаас болоод ч тэрүү үл ялиг чичирхийлж байв. "Тэд нар Чанёол хийсэн хэрэгтээ ямар ял авахад биш ирээдүйд юу хийх талаар нь санаа зовж байна гэсэн...Тэд нар...Чанёолыг бидний асрамжинд байхад хэтэрхий...өвчтэй гэж санаа зовж байна гэсэн"

"Наадах чинь юу гэсэн үг юм бэ, ээж?"

Түүний ээж хариу хэлэлгүй удаан гэгч нь цүнх рүүгээ ширтэн сууж байгаад цүнхээ онгойлгон цагдаагийн газар гарын үсэг зурах зуур мөрдөгч ирэн өгсөн цаасыг гарган ирэв. 

"Бидэнд нэг долоо хоногийн хугацаа өгсөн"

Бэкхён тэр цаасыг аван гүйлгэн уншиж дууссаныхаа дараа тэр цаасыг шатаагаад хаячихмаар санагдаж байв. 

Сөүлийн сэтгэцийн эмнэлэг

Сэтгэцийн өвчтэй өвчтнүүдийн гэр...

040-8820-1190

...

Бэкхён Чанёолыг авч явах гээд байгаа хүмүүстэй маргалдах бүртээ өөртөө итгэх итгэл нь бага багаар буурч байлаа. Тэр ганцаараа л Чанёолын талд байгаа хүн болохоор өөрийгөө ямар ч хүчгүй нэгэн бололтой гэж гайхаж байсан юм. Үнэхээр бүх зүйлийг өөрчилж, Чанёолын талаархи тэдгээр хүмүүсийн бодол буруу байсныг баталж, сэтгэцийн эмнэлэгт очих шаардлагагүй талаар ойлгуулахыг юу юунаас илүү хүсч байв. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang