"Арван долоодугаар хэсэг"

1K 172 23
                                    

Хонх дуугарч, цайны газарт байсан сурагчид бүгд анги анги руу очих мөчид Бэкхён Чанёолыг анги руу нь хүргэж өгөх гэж байсан ч тэрээр ангийнхаа өөр нэгэн сурагчтай зөөлхөн инээмсэглэсээр ярилцан, цайны газраас гарч байхыг хараад чимээгүй л инээмсэглэсээр хоцорлоо. 

"Чи одоо тэрэнд хэрэггүй бололтой" гэх Луханы дуу гарахад л тэрнээс харц салган хажуудаа зогсох найз руу гаа харав. 

"Би угаасаа тэрэнд тусалж байгаагүй шүү дээ!" гэж хэлэхдээ Бэкхёны хоолой харамсал, гэмшлээр дүүрэн байсан тул Лухан тэрний мөр лүү зөөлхөн цохиод Бэкхёныг цайны газраас чирэн гарлаа. 

...Дөрөвдүгээр цаг завсарласны дараа шагнал гардуулах ёслол болохоор болсон тул бүхий л ахлах гуравдугаар ангийнхан сургуулийн спорт заал руу орж эргэн тойронд нь байх сандал руу сууцгааж байв. Сургуулийн захирал ёслолыг үг хэлснээр нээж, бүх сурагчид нийлсээр сургуулийн сүлд дууг ч дуулаад амжив. Захирал үг хэлэх үедээ хөл бөмбөгийн улирлын тоглолт "жижиг сажиг асуудлаас" болж хойшилсон талаар дурьдсан болохоор хөл бөмбөгийн багийнхан бүгд л багагүй уурласан харагдацгааж байлаа. 

Жижиг сажиг гэнэ шүү! Хоёр ч сурагчийнх нь хөл бэртэж, эмнэлэгт хэвтээд, өөр нэгнийх нь амьдрал сүйрсэн дээрээ улам сүйрч, үлдсэн амьдралаа эмнэлэгт өнгөрөөж ч магадгүй болчихоод байхад.  

Төрөл бүрийн ажилд амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулдаг ёслолоо эхлүүлэхээс өмнө сургуулиа төгсөх талаар хүртэл захирал дурьдсан тул хөл бөмбөгийн багийнхан түүнийг хурдхан шиг л яриагаа болиод буугаасай гэсэн харцаар харж байв. 

Ихэнх сурагчид хичээл сурлага, хичээлээс гадуурх, нийгмийн ажил, спорт, урлагт амжилттай оролцсон хэмээн шагнагдаж байсан юм. Түүний дараа, бүх зүйлээрээ тэргүүлэгч сургуулийн шилдэг сурагчдын нэрсийг зарлах бөгөөд энэхүү жагсаалтыг тэргүүлснээрээ коллежоос тэтгэлэг авч болдог байсан тул бүгд л түгшсэн байртай харагдаж байв. 

Бэкхён өнгөрсөн хоёр жилд дандаа эхний гуравт багтаж байсан ч үргэлж Тэёонд ялагдан, хоёрт хоцордог байсан болохоор энэ удаа ч тэгэх байх гэж бодон горьдсон ч үгүй. 

Цайны цагаар уйлснаас болж улаан нүдтэй болчихсон байсан Сэхүн хамгийн идэвхитэй сурагчийн шагнал авсан бол Жунин амьдралдаа анх удаа шагнал аван, математикийн олимпиадад ялсныг нь сонсоод Бэкхён гайхсандаа золтой л заалаар нэг орилчихсонгүй. Тэр Жуниныг үржиж, хувааж чаддаггүй гэж  боддог байсан юм. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now