Гриффиндорын хөвгүүд

575 50 3
                                    

Хогвартс буухиа галт тэрэгний гал улаан өнгө нь тод гялталзан, ид шидийг зүг бүртээ цацруулж байлаа. Миний хамгийн түрүүнд харсан зүйл бол галт тэрэгнээс гарах ягаан утаа байсан юм. Ээж бид нарыг бүгдийг нь нэг нэг үнссэнийхээ дараа Майк, Жозеф хоёрт энэ жил сахиллагагүйтэж болохыг өглөөнөөс хойш тав дахь удаагаа сануулжээ. Майк, Жозеф хоёр бол надаас 2 насаар дүү ихэр дүү нар маань бөгөөд тэр хоёр Равенклавын сурагчид. Сургуулийн хий үзэгдэл Пийвс тэр гурав нийлэхээрээ яадгыг та нар төсөөлж чадахгүй л дээ. Галт тэргэнд оронгуутаа хамгийн түрүүнд хоосон суудал хайв. Бүх жилүүдэд бүхээгүүд дүүрэн байдагтай адилхан энэ жил ч адилхан бөгөөд хамгийн булангийн жижиг бүхээг л хоосон байлаа. Майк, Жозеф хоёр дамжааныхантайгаа нэг суудалд суух болсон болохоор энэ миний жижиг орон зай болох болно. Хаалга онгойх чимээ гарахад оч цацруулсан цэнхэр нүдтэй, цэвэрхэн хувцасласан, гялалзсан шар үстэй хөвгүүн орж ирэв. Тэр надаас "Энд сууж болох уу?" гэж маш эелдгээр асуухад би золтой л үгүй гээд хэлчихсэнгүй. Хүү миний урд талаас эгцлэн суугаад над руу цэнхэр нүдээрээ цоо ширтэнэ.

"Би чамайг таних юм байна. Чи Слизериний охин байна тийм үү? Бид Хувиргалын хичээл дээр хамт суудаг байсан" гэж хүү хэлэхэд би түүний яагаад таниагүйгээ ухаарлаа. Хувиргалын хичээл бол хамгийн бүтэлгүйтдэг хичээл маань. Данхыг өмхий хүрэн болгох гэж байгаад санамсаргүй унгадаг данх бий болгочихсон юм. Тийм болохоор би энэ хичээл дээр анхааралтай сууж байсангүй. Хүү над руу цоо ширтэхэд би "Тиймээ, гэхдээ хувиргалын хичээл дээр би бараг юу болсныг санадаггүй юм" гэхтэй зэрэгцэн хаалга дахин онгойж ийш тийшээ арзайсан үстэй, замбараагүй хүү орж ирлээ. Тэр өөрийнхөө тэргийг түрсээр оруулж тавиад арайхийн амсхийв. Түүний нүд ерөөсөө гялалзахгүй байв.

"Өө Альбус" гэж өнөөх хүү хэлэхэд хувиргалын хичээл дээр хамт суудаг маань түүн рүү гайхан харав. Тэгэхээр хувиргалын хамтрагч маань Альбус гэдэг нэртэй юм байна.

"Хенри, би чамайг галт тэрэгнээс хоцорчихлоо л гэж бодлоо шүү"

"Бараг л хоцрохоо шахсан" гэж Хенри амьсгаадан хэлээд Альбусын хажууд суув. Альбус намайг зааж "Хенри танилц, Слизериний" гээд түгдрэв. Би түргэхэн шиг "Анна" гэж хэллээ. Альбус "Анна" гэж засаж хэлээд "Анна танилц, Гриффиндорын Хенри Поттер" гэв. Бид хоёр гар барих гэсэн боловч Альбус өөр лүү гээ заагаад "Харин намайг Альбус, Альбус Персивал Вулфрик Бриан Дамблдор" хэмээжээ. Би түүний нэрийг тогтоох гэж бөөн юм болж байхад Хенри цүнхнээсээ ухаж ухаж саваагаа гаргажээ. Надад хэн ч сургууль руу явах 5 дахь жилд ийм олон танилтай болно гэж хэлж байсангүй. Хенри над руу заагаад царайгаа хачин болгоход л би миний хамар дээр кактус байгааг санав. Арай ч дээ дөнгөж танилцсан хүнтэйгээ кактус ургасан хамартай байж л байдаг. Альбус саваагаа уран налархай хөдөлгөөд "Фините Инкентатем" гэхэд толгой хөнгөрөх шиг болоход кактус алга болчихсон байлаа.

Кактус хамарт, будлиу гар, төгс нэгэн гурвын адал явдал ингэж л эхлэсэн юм.

Анна Врайтын түүхWhere stories live. Discover now