Шилжилт дуусах үед ард сэнгэнэсэн хаалга шиг юм хаагдан бид сонингоос л олж хардаг пирамидуудын хажууд зогсож байв. Ийм хол зайг шилжсэн учраас бидний бие дотор муухайрсан ч тэргэл сартай шөнийн агаар сэтгэл засна. Шела гайхсаар "Тэрийг хар даа" хэмээн заасан зүг рүү харвал Кайлын бие хувьсан өөрчлөгдөж гүн бор нүд нь өлөн цагаан болж, нуруу нь бөгтийн харж байхад л царай нь хувиран хүн чоно боллоо. Тэр хувираад ярих гэсэн ч архирахаас өөр дуу сонсогдсонгүй. Мөн биднийг таньж байгаа нь хачирхалтай. Аберфот босон "Одоо л цаг нь" хэмээн саваагаа гаргав. Гэнэт бидний зүг олон хар юмнууд шунгинан нисч ирээд зогстол хамгийн урд нь зэвхий царайтай, харахаар дотор муухайрдаг саваатайгаа Геллерт Гринделвалд араас нь сонинд гарсан хоригдлуудын царай тодорлоо. "Яг ирнэ гэдгийг чинь мэдсэн юм аа" хэмээн Гринделвалд зэвүүн хоолойгоор урагш алхав.
"Одоо тэгээд яах гэж байна даа"
Араас Аберфот "Чи яалгахыг хүсээ вэ?" хэмээн дуугарахад миний зүрх палхийв.
"Та нар тулалдаад ялж чадахгүй ээ. Надад бүх төлөвлөгөө чинь үнэнийг хэлүүлэгч уусмалын хүчээр байгаа. Мөрөөдөөд ч хэрэггүй. Шидтэний ертөнцийн бараг ихэнх хүчтэй шидтэнүүд надтай нэгдэхийг хүсэж байгаа. Дайнд бэлтгэгдсэн аврорууд ч дийлж чадахгүй байхад та нар биднийг дийлж чадна гэж бодов уу? Эндүүрч байна даа."
"Чамайг дийлэх л болно" хэмээн Сириус араас хашгирахад Гринделвалд саваагаа амандаа ойртуулснаа "Яахав та нарт боломж олгоё. Та нарын чадвар гайхалтай нь мэдрэгдэж байна. Бас үл үзэгдэх нөмрөгийг өгчих. Тэгээд л надтай нэгдээд амьд үлд, эсвэл үх" гэлээ.
"Чамтай нэгдэж гэр бүлээсээ урваснаас үхсэн минь дээр" гээд Сириус саваагаа шаламгай гэгч нь гаргалаа. Тэр одоо л таалагдаж байх чинь. Гринделвалд залхуутайяа "Надад 5 харын шидтэн, нэг хүчирхэг шидтэн, нэг обскуриал, мөн гандигарын саваа байгаа. Та нар дийлнэ гэж бодож байна уу? Би та нарт хэлсэн надтай нэгд, эсвэл үх гэж. Альбус, чи түрүүлээд эхлэхгүй юу" гэтэл харанхуйд хөх дөл тодорсноо наашаа алхан ирж гэрэлд гартал минийолон сар хүлээсэн хүн байлаа. Альбус Дамблдор. Царай нь хувхай цайж, бүр турсан байв. Сахал үс нь ч өрвийжээ. Гэхдээ огт өөрчлөгдөөгүй ганц юм байсан нь цэнхэр өнгийн сайхан нүд.
Төлөвлөгөөний дагуу ч юм уу эсвэл миний өөрийн хүслээс ч юм уу "Альбус" гэсээр би түүнийг үнсэх гэтэл Альбус саваагаа өндөрт өргөснөө "Локомтор" гэтэл миний бие агаарт шидэгдэв. Юу болов оо, хамаг бие хөндүүр болчихлоо. Альбус над руу шившлэг илгээв үү? Ийм зориг хаана байдаг байна аа. Би очиж алгадах гэсэн ч чадахгүйгээ мэдтэл Сириус саваагаа хөдөлгөтөл савааны үзүүрээс могой гарч ирэв. Альбус Протего хэмээн халхлаад хэсэг зуур нам гүм ноёрхжээ. Гэтэл энэ үеэр Альбус эргэн Геллертийг үнсэв. Миний хамаг анхаарал тэр хоёр дээр төвлөрөн гайхсандаа болоод хөшчихөв. Юу, Альбус чи...чи..хамгийн түрүүнд бодогдсон зүйл минь чи намайг хуурлаа гэж үү гэх бодол байв. Би өөрийн анхаарлаа төвлөрүүлэн "Альбус, чи чинь..." гэхэд Альбус үгийг минь дуусгалгүй "Тийм ээ би ижил хүйстэн. Геллертэд ухаангүй хайртай" гэлээ.
YOU ARE READING
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...