Зул сарын өмнөх өдөр өвлийн амралт эхлэв. Энэ амралтаар манай хоёр ихэр дүү гэр лүүгээ явсан бөгөөд би Квиддичийн бэлтгэлээс болоод гэр лүүгээ харьж чадсангүй. Харин Альбусд гэдэсний ямар нэгэн өвчин туссан болохоор эмнэлэгт хэвтэж байлаа. Дахиад л ганцаараа угтах зул сарын баяр. Яахав, би үүнд дассан ч гэлээ Альбустай хамт хөөрөлдөнө гэж бодож байсан юм. Өглөө босоод нүүрээ угаан Их Танхим руу Альбусын талаар бодон явж байгаад цүнхэн дэх хамаг илгэн цаасаа, бас бэхтэйгээ урсгачихсан билээ. Яг авахаар тонгойх үест бэх ямар муухай илгэн цаас руу минь шигдсэнийг яана. Ёоо, энэ бүтэлгүйтлээс хэзээ салах юм бэ?
"Би салгаж өгч чадна шүү"
"Хэн бэ?" би бодлоо чанга хэлчихсэн үү? Арагшаа харахад Сириус Блэк зогсож байв. "Өө Блэк, чи юу?" гэж намайг асуухад тэр зэвүүн инээмсэглээд цүнхэн дотроосоо шилтэй шингэн гаргаж ирэв. Тэгээд тэр "Шингэн аз. Уухад л хүн тэр өдрөө азтай байна. Үйлчилгээ нь гарсан ч гэсэн бүтэлгүйтэл жаахан багасах байх" гэхэд нь би тэр шингэнийг сонирхож харав. Би бүтэлгүйтлээс үнэхээр их залхаж байна.
"Үнэ нь хэд юм бэ? дээ Блэк"
"Хэрвээ чи Дамблдорыг квиддичийн тэмцээн дээр бүтэлгүйтүүлвэл ч өгч болох юм"
Блэк зэвүүн инээхэд нь би Дамблдорыг тэгж чадахгүйгээ угаас мэдэх учраас үг хэлэлгүй цааш явав. Блэкийн доторхи муу санаа, тэр Шингэн Азан дотор юу байсныг би ерөөс ойлгоогүй байсан юм. Яагаад ер нь 5 галлеон ч юм уу байж болоогүй гэж...
Тэр шөнө би Блэкийг могой болсон байна гэж зүүдлэв. Могой Альбусыг хатгах үед нь би өөрийгөө харж байгаа ч ерөөсөө хөдлөж, ярьж чадахгүй байлаа. Нуруунаас хамаг хүйтэн хөлс цувж сэрэхэд нь айснаасаа болж Люмос шившлэгээр гэрэл асаан шүршүүрт орохоор зэхэв. Харин шүршүүрээс гач ирж унтсаны дараа уг зүүд аль хэдийн мартагдсан байлаа.
Зул сарын өглөө би баахан бэлэгнүүдийн дунд сэрлээ. Ногоон хөнжил дээр гэрэлтэх энэ бэлэгнүүдийг хараад ямар их баярласан гээч. Аав, ээж хоёр намайг квиддичийн багийн тамирчин болсон болохоор 2 ширхэг Квиддичийн тухай ном явуулжээ. Харин хоёр дүү маань кактусны үр явуулсан байв. Ёоо, тэр үеийг бодохоор л...
Хенри гэрийн шоколадтай бялуу явуулсан байх агаад, Альбус... Аа, Альбусд өгөх бэлгээ боохоо мартчихсан байна шүү дээ. Ямар мартамхай юм бэ? Би хурдхан шиг босоод тэмдэглэлийн дэвтэрнийхээ голоос цаас уран дээр нь "Зул сарын мэнд, Альбус. Аннагаас нь" гэж бичээд хэсэг бодсоноо Альбус, Анна хоёрыг даран Гриффиндор, Слитерин болгов. Үүний дараа энэ мэндчилгээ "Зул сарын мэнд, Гриффиндор. Слитеринээс нь." болчихов. Би кактусны үрнээс нэгийг аван Слитериний цэцгийн ваарны хөрсөнд суулгахад хормын дотор томоос том ургав. Кактусаа Орхедиус шившлэгээр цэцгээр гоён нэг бүжиглүүлдэг юм уу гэснээ болиод Хенригийнөгсөн бялууны нэг зүсмийг зүсээд бүгдийг нь бор цаасан уутанд боолоо. Дээр нь "Хогвартс, эмнэлэг, Альбус..."
Аа, Альбусын дундах нэрнүүд нь юу билээ. Би мартчихсан болохоор меморигоо сэргээн нэрнүүдийн эхний үсэг нь П.В.Б болохыг санаад худлаагаасаа зохиож бичив. Хэрэв надад энэ хоромд л аз хайрлавал би зөв тмаах байх. Харин зохиож бичсэний дараа бичиг "Альбус Видо Парилто БракОбама Дамблдор" болчихсон байв. Нэрний эхний үсэг нь байвал л болоо гээд бичиж дууссаны дараа зохиосон нэрнүүдээ сэтгэл дүүрэн харцаар харлаа. Гэнэт Блэкийн хэлсэн үг санаанд оров.
"Хэрвээ чи Дамблдорыг квиддичийн тэмцээн дээр бүтэлгүйтүүлвэл ч өгч болох юм"
Аххх, Мерлиний сахал гэж. Би хэзээ ч ийм юм хийж чадахгүй. Уулийн хөлнөөс бэлгээ уяад нэг давхрын цонхоор уулиа гаргалаа. Альбусд бэлэг нь таалагдах болов уу? Нээрээ Альбус надад ямар бэлэг өгсөн юм бол?
YOU ARE READING
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...