Ахин нэг удаа Годрикийн хөндийд

193 27 0
                                    

Магадгүй энэ зүүд байх. Би сэрэхэд Альбус надтай хамт байх болно. Энэ бол зүгээр л зүүд. Зүгээр л зүүд. Гэхдээ зүүд байсангүй. Аймшигтай юм. Энэ их шаналал. Энэ их харуусал. Тэр яавч намайг орхихгүлй. Бас Маагл гэр бүлийг алахгүй гэдэг хоосон итгэл л надад үлджээ. Дахин харахын тулд юуг ч төлөхөд бэлэн, дахин тэр үзэсгэлэнт цэнхэр нүдийг. Зөөлөн уруулыг амталмаар байна...

~~~~~

Долоо хоног өнгөрчээ. Магадгүй надад л ингэж санагдсан байх, гэхдээ энэ бүхэн дэндүү урт байв. Би Альбусгүйгээр амьдарна гэж бүтэхгүй бололтой. Хенри, Шела хоёр намайг аргадахыг хичээнэ. Би хэнийг хуураад байна вэ? Альбусыг уу? Тэр миний ингэж байгааг мэдэх ч гүй явж байгаа байх. Бас Бетта, Зара хоёр ч намайг аргадах гээд аргаа барсан бололтой.

Зүгээр л орхиод явсан гэхээр итгэхгүй юм. Намайг тийм их хайртайг мэднэ. Гринделвалд, чи ямар хараал идсэн зүйлээ хийчхэв ээ. Аймшигтай юм.

Альбусыг мартахыг хичээсэн ч чадахгүйгээр хичээлдээ явна. Шившлэг дээр өөрийнхөө гайгүй түвшинд явж байгаагаа мэдэн, дараагийн цагийг өөртөө зориулахаар шийдэв. Тэр намайг хаясан, харин би үүнд нь гуниглахгүй. Түүнийг тоохгүй, төгсөхдөө л анхаарах хэрэгтэй. Шилжилтийн шалгалтын цаана N.E.W.T хүлээж байгаа. 

Үүнээс хойш хэдэн долоо хоногийн турш би Шелатай хамт "Шилжих" шалгалтандаа бэлдэв. Шела намайг гуниглахгүй болсонд баярлаад бид хоёр бараг өдөржингөө л номын санд хичээлээ давтдаг боллоо. Шалгалтандаа л төвлөр, Врайт. Эхний хэдэн сар ракл, Альбус, Гринделвалд гээд хэцүү юм бүхнээр дүүрэн байсан. Хайран цаг шүү дээ.

Өглөө босон Слитериний нийтийн өрөөний цонхоор нуурыг ажиглав. Харанхуй нуурын голд нэгэн тансаг зүйл байгаа нь нийтийн өрөө, загаснууд өөрсдийнхөөрөө сэлнэ. Харин зарим нэг азтай өдөр лусын хүмүүс энүүгээр өнгөрдөг юм. Тэд ч гайхалтай хоолойтой шүү. Аль хэдийн өвлийн уур амьсгал нууранд ч орж ирж хүйтэн болжээ. Өвлийн жанчаа гарган ирж өмсөөд, Слитериний ороолтоо хүзүүгээрээ тохчихоод Их Танхим руу дээшлэв. Сайхан өглөө хооллочихвол өнөөдрийг даваад гарчихна. Бетта, Зара хоёрын хажууд суугаад тэр хоёртой ойр зуурын юм ярилцан тахианы гуянаас хэд хэдийг идээд авлаа. Харин Гриффиндорын ширээнд Хенри, Шела хоёр орж ирэхэд нь би ширээгээ солин тэдний хажууд суув.

"За сайн уу? Хоёроо"

"Сайн, сайн" гэж Хенри үгээ зөөж ядна.

"Юу болсон бэ? Хенри?"

"Юу...нөгөө...Альбусын ээж Кендра өнөө өглөө нас барсан байна"

Айн, Кендра Дамблдор уу? 3 хүүхдээ орхиод уу? Аймшигтай юм. 

"Аберфот эхний галт тэргээр Годрикын хөндий рүү явсан"

"Чи Шела бид хоёртой хамт Годрикын хөндий рүү явахгүй биз гэж асуух гээд л. Альбусыг мартсан гэдгийг чинь мэдэж байна л даа. гэхдээ 3 хүүхдээс нь өөр хэнч тоодоггүй хатагтай дАмблдортой хамгийн сүүлд уулзсан танихгүй хүн нь чи байсан шүү дээ."

Шела намайг зөвшөөрчих гэсэн харцаар харав. Тиймээ ямар  Хатагтай Дамблдор надад буруу зүйл хийсэн биш. Харин ч Аберфот, Ариана хоёрын сэтгэлийг засах зүйл байвал хийх болно. Хагассайн өдрийн өглөө Хенри, Шела бид гурав Годрикын хөндий рүү явах хамгийн анхны галт тэргэнд суун элдвийг ярилцана. Одоо Ариана, Аберфот хоёрыг яах бол оо. Ариана бүр скуйб шүү дээ. Түүнийг шидтэнүүд харж хандахгүй л байх. Уг нь тусламаар байвч сэтгэлийг нь л өргөж өгөхөөс өөр арга алга даа. Галт тэрэг зогсон Годрикын хөндийд ирэхэд зун намайг угтсан орчин илүү л хүйтэн болсон угтаж авав. Тэдний байшин руу ороход Аберфот биднийг угтан аван гэртээ орууллаа. Эмх замбараагүй, тоос боссон энэ байшин. Саяхан хэдэн хүмүүс ирсэн бололтой ширээн дээр хоосон аяга, тавагнууд харагдана. Магадгүй аавынх нь найз нөхөд л ирсэн байх. 

Бид Аберфотыг дэмжинэ. Түүний ах нь ор сураггүй алга болж, гэмт хэрэгтэн болсон. Харин одоо ээж нь. Аберфотод хэцүү л байгаа байх. Дараа нь Арианагийн өрөөнд ороход бяцхан, Ариана охин улам бөгтийж, нүүр нь цонхийсон байв. Намайг ороход тоосонгүй. Араас Шела хамт орон түүн рүү харах гэтэл нөгөө тийшээгээ харан бид хоёртой харьцах ямар ч хүсэлгүй байгаа нь илт. Мэдээж ийм жоохон хүүхдэд хэцүү л байгаа л даа. Түүнийг ойлгож байна. "Намайг Хогвартсыг төгстөл Арианаг өөр нэгэн шидтэний гэр бүлд үрчлүүлнэ гэсэн" хэмээн Аберфот хүрч ирэнгээ хэллээ. 

"Яагаад, Хогвартс нэг өрөө ч юмуу сутгаж өгч болохгүй гэж үү?"

"Блэк захирал байхад боломжгүй дээ."

Гэнэт би Хенригийн ярьсан юмыг санав.

"Альбус Гринделвалд гэх нэг хүүтэй хамт явна. Үхлийн шүтээнийг олно. Шидтэний Ертөнцийг эзэлнэ гэсэн" гэж намар ярьсан нь санагдлаа. Магадгүй Альбусын зорилгыг олох шиг боллоо. Гэхдээ үүнд санаа зовох цаг нь биш.

"Одоо Зул Сарын амралт залгуулаад болох юм чинь та хоёрт хань болоод бид гурав үлдэнэ ээ" гэж Шела хэлэв.

"Баярлалаа. Угаасаа Хогвартс руу буцах болохоороо би энэ байшинг нураана аа. Одоо хэрэггүй."

"Ах чинь та хоёрыг олохгүй байж магадгүй шүү дээ" хэмээн Хенри санаа зовлоо.

"Надад ямар ч ах байхгүй. Тэглээ ч биднийг хаяж явсан тэр хүн бидэнд хэрэггүй." гэж Аберфот уурласаар гарч явав. Тиймээ дүү нараа ийм байдалд нь орхин явдаг хүнийг ах гэхэд хэцүү л юм. Гэхдээ л би санаж байна. Дулаан инээмсэглэлийг нь.

Анна Врайтын түүхDonde viven las historias. Descúbrelo ahora