Анна Врайт бол Слизериний охин

1.3K 62 2
                                    

Хуваарьлагч малгай надад яалт ч аргагүй "Чи Слизеринд л яг тохирох юм байна" гэж хэлсэн юм. Харин өөрийгөө ийм хүндтэй тэнхимд ороход их гайхсан шүү. Тэгэхээр миний нэр бол Анна Врайт. 5-р дамжааны сурагч. Амьдралд минь хамгийн анх удаа ид шид тохиолдсон нь би гэртээ байхдаа шүүгээнд дарагдах гэж байхад шүүгээ надаас хэдхэн ямхын зөрөөтэй өнгөрөөд буцаад дээшээ болчихсон. Үүнээс хойш ид шид миний араас зогсолтгүй дагасаар бас би ид шидээс болж бүтэлгүйтсээр. Аягыг яг унах гэж байхад нь нүдээрээ дээшээ хөөргөх явцдаа дүүгийнхээ толгойг аягаараа цохиод хагалчихсан. Үүнээс болоод хэзээ ч би өөртөө итгэлтэй байж үзсэнгүй. Гэхдээ 5 жилийн өмнө гэрийн минь хаалгаар орж ирсэн цасан уулийн надад өгсөн захианаас энэ түүх эхлэсэн. Мэдээж энэ бол Хогвартсын захиа. Би бүтэлгүйтлээ удирдана гэж бодсон ч хортой ургамалд ороогдож, хүчилтэй уусмал толгой дээрээ асгах нь бүтэлгүйтлээ удирдсан гэж бодохгүй байна. Гэхдээ зүгээр, учир нь би Слизериний охин...

Өглөө сэрүүлгийн дуугаар сэрэхэд үүр дөнгөж хаяарч эхлэж байв. Энэ бол 1896 оны намрын өглөө. Өнөөдөр миний Хогвартсын 5 дахь жилийн эхний өдөр. Хэдийгээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд би Хогвартсад "Бүтэлгүй могой" гэдэг нэрээрээ алдартай ч энэ жил өөр байх болно гэж өөртөө амалсан юм. Үсээ угаачихаад өглөөний цай гэрийнхэндээ бэлдэв. Манай гэр бол 2 давхар модон байшин ч гэлээ миний ихэр дүү нар, бас шидтэн ээж, маагл аав нарт минь хүрэлцдэггүй. Ээж бол шидтэний сэтгүүлийн сэтгүүлч түүнийг хэн бүхэн мэднэ, тэр шидэт хоолнуудын буланг ажиллуулдаг юм. Харин аав бол маагл ертөнцөд зохиол бичдэг.

Гал тогоонд ороход ширээн дээр хоолнууд бүжиглэнэ. Төмснүүд товшоо бүжиглэх ба луувангууд харин дороо эргэлдэнэ. Ээжийн шидэт хоолнуудын буланд шидэт ногоо хэрэглэдэг болохоор аав, ээж хоёр нийлж байгаад хоол амьтай болгох шившлэгийг намайг бага байхад бүтээсэн вм. Түүнээс хойш энд тэндгүй төмс, лууван, байцай, сонгино бүжиглэдэг болсон. Би шидэт арилгагчаа аваад чихэнд нь төмс арилгаатах гэхэд арилгагч гүйж очоод хэдэн төмсийг арилгачхав. Төмснүүд шалдан болсноосоо болж хашгирчээ. Иймэрхүү байдлаар шидэт хоол хийх агшинд аль хэдийн нар өндөрт хөөрсөн байв. Хогвартсын жанчаа чемадондоо хийчихээд хэдэн сурах бичиг, бас номын сангаас авсан номнууд мөн өдөн үзэг, бэх, элгэн цаас, ургамлуудын үрийг нэмэнгүүтээ солих хэдэн хувцсыг бас хучиж тавьлаа. Өнгөрсөн бүх жилүүдэд миний чемадонууд дэлбэрч би бүтэлгүй юм болохоороо оногдож хав хар царайтай юм сургууль дээр очдог байсан. Харин энэ удаа дэлбэрүүлэхгүйг хичээн цахилгааныг нь аяархан татав.

ТҮН

Бас л дэлбэрч би ч гайхсан юмгүй ургамлын үрүүдийг цуглуулах гээд доошоо тонгойтол нэг үр хамар дээр тогтсон байхыг анзаарав. Тиймээ, би үнэхээр бүтэлгүй юм. Хаана ч хамаагүй ургадаг кактусны үр хамар дээр минь соёолчихсон байв. Мерлины сахал гэж.

Дэлбэрэх дуунаар цочин сэрсэн Майк, Жозеф гэх хоёр ихэр дүү, аав, ээж нар намайг хараад бүгд уулга алдав. Тэд уулга алдаад ч зогссонгүй. Бүр зогсолтгүй хөрөхрсөөр. Хоёр ихэр бүр газар хэвтэж нударгаараа шалыг цохьжээ. Кактус бүрэн гүйцэд ургаж дуусахад л миний хамар дээр 10 ямх өргөстэй ургамал байгааг олж мэдэн хэдэн шившлэг хэрэглэсэн ч болж өгсөнгүй. Арай Хогвартсад энэ жил ийм юм сурах биш байгаадаа. Ээж шившлэгээр чемадоныг баглан шидэт хоолнуудыг идчихээд бүгд галт тэрэг рүү яарчээ. Харин кактус хамар дээр байсаар л...

Анна Врайтын түүхDonde viven las historias. Descúbrelo ahora