Альбусыг тэгж хэлсний дараа Гринделвалд "Чамайг ийм ч гэж бодсонгүй, Альбус" гээд саваагаа гарган ирлээ. "Харин чамайг ийм гэж бодсонгүй, Геллерт" гээд Альбус ч бэлдэх байдалд оржээ. Гринделвалд шившлэг илгээтэл Альбус хаан ард талын шидтэнүүд шившлэг илгээтэл би, Аберфот, Шела, Белла, Кайл бүгдээрээ л хамгаалцгаалаа. Альбус Гринделвалд руу харан "Чиний арми дийлдэшгүй нь үнэн байсан. Угаасаа чиний төлөвлөгөөгөөр бүр л дийлдэшгүй болно. Харин миний найзууд, миний дүү нар энэ бүхний хайр чамаас илүү юм шүү" гээд саваагаараа далайтал Гринделвалд арайхийн хаалаа. Хүн чоно дайран тэд рүү очин нэг дагагчийнх нь гарнаас нь хазан бараг таслангаа алдаад болив. Магадгүй мэдрэлийн судсыг нь л хазсан бололтой. Геллерт саваагаа эргүүлэн Кайл руу давшлахад оногдон Кайлын царай сонин болсноо эргээд хүн төрхөндөө орлоо. Белла хашгирсаар Кайл дээр очиход Геллерт "Альбус минь. Хайр хүнийг дорой л болгодог" гээд шившлэг илгээсэн ч би Альбусын өмнүүр орж халхаллаа. Хайр хүнийг дорой болгодог гэсэн үү? Үгүй ээ. Тэгвэл Гринделвалд Альбусыг хайрладаг ч гэлээ дорой болно гэж боддог хэрэг үү. Бодолдоо дарагдтал намайг нэг шившлэг онох гэсэн Сириус хамгаалж дөнгөв.
Түүний саваа дэндүү хүчтэй юм. Одоо л цаг нь хэмээн би бодон өөрийн бие доторх луугаа сэрээхийг хичээв. Гэнэт хаанаас ч юм нэгэн бүхэл бие нь цэнхэр, олон өргөстэй, томоо гэгчийн далавчтай луу ирэн ард минь газардахад надаас бусад нь айн холдоцгоолоо. Би энэ үеийг санадаггүй ч гэнэт нисэн нүд минь цагаанаар гэрэлтэн ар нуруунаас минь далавч ургаж арьс минь хайрстай болж үс минь сүүл шиг урт болон бие минь тэр чигтээ л гэрэлтэж байсан байх гэж боддог. Гринделвалд хэдийгээр сийрийн чадвартай ч өөрөөсөө хүртэл нуудаг энэ чадварыг минь мэдэхгүй. Хамаг бие шатангаа алдаж би Инсендио хэмээн саваандаа шивнээд үлээтэл ард буй луу минь ч үлээн гал авалцаж Гринделвалдын хүмүүс рүү дайрчээ. Гэнэт шилжих хаалганы сэнгэнэх дуу сонстон Гринделвалд 3 дагагчтайгаа амжин гарлаа. Тэд явсны дараа бүгд л үнс болсон газар очин зогсоцгоон гайхна. Миний бие халуу шатахаа больж луу цаашаа явахад би энгийн төрхөндөө орон хамаг бие сульдсаныг мэдэрлээ. Шела Хенриг суллан, дараа нь надад идэх юм өгөв. Хэдэн хормын чимээгүй ноёлосны дараа бүгд л
"Анна, баяр хүргэе" хэмээн хашгирна. Амьдралдаа ганцхан удаа. Раклууд бүрэн чадвараа амьдралдаа ганцхан удаа гаргах эрхтэй байдаг. Харин тэр ганц удаа минь сая хэрэгжив. Луу минь олон раклуудад буян болж яваарай хэмээн аль эрт ниссэн лууны араас даллана.
YOU ARE READING
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...