Гринделвалд нэрт хүү

241 30 0
                                    

Альбус, Аберфот бид гурав майхандаа ирээд шууд унтахаар хэвтэцгээв. Нэг өргөн орон дээр бид гурав зэрэгцэж хэвтээд Альбус майхныгаа гэрэлтүүлж буй шившлэгийг унтраан унтлагын цаг шөнө дунд болохоос өмнө эхэллээ. Зүүдний цаг үед минь гарнаасаа гал гаргаж чаддаг ноорхой хувцастай хүү над руу хорсолтой нь аргагүй мишээн, гар нь галаар дүүрэн над руу шидэж байв. Гал шидэх үед нь зүүд дахин эхнээсээ эхлэнэ. Үүрийн 6 цаг болж байхад би хүйтэн хөлсөндөө норон гэнэт сэрэв. Гал ирэхэд шатаж буй мэдрэмж үнэнээсээ байсан нь маргаангүй. 30 минутын дараа Альбус, Аберфот хоёр сэрэн орой болох эхний тоглолтонд бэлдэв. Альбус нарийн урт хилэн өмдөн дээрээ хар савхин хүрэм өмсөн, улаан ороолтыг хүзүүндээ тохжээ. Харин Аберфот жанч өмссөн байв. Би Слитериний ороолтоо гарган хүзүүндээ зүүгээд, ноосон даашинзан дээгүүрээ усан гахайны дээлээ нөмөрлөө. Ингээд орой болтол бид гурав гангар, гунгар хийн ярилцаж байгаад тэмцээн рүү яаравчлав. Хамгийн эхний тоглолтыг Египет, Ром хоёр хийх ажээ. Тэмцээний өмнөх тоглолтон дээр Египетийн баг тамирчид газар дугуй тойрог болж зогсоод саваагаараа дохиход маш том пирамид гарч ирлээ. Харин пирамидын гол хаалганд өлгөөтэй байх гялалзсан чулуу гэрэлтэн Египетийн багийн хайгч дотроос нь гаран шүүрээ гараараа дуудан цэнгэлдэхийг бүтэн тойрцгоов. Үнэхээр гайхалтай, би хэзээ ч ийм огшмоор үзүүлбэр харж байсангүй. Ид шид ч гайхалтай шүү. Харин Ромын тамирчид агаар дээр эгнэн зогсож шүүрээ дээшээ огцом эргүүлтэл ёслогын буудлага гарч тэр буудлага нь РОМЫН ЭЗЭНТ ГҮРЭН гэсэн үгийг бүтээв. Давгүй л юм. Аберфот Египетийн тамирчны улаан шүтэн бишрэгч болохоор Египетийн багийнхан руу ч нэг хараад, тэдний ахлагч хайгч руу ч нэг хараад байлаа. Цэнгэлдэх ч тоглолт эхлэхээс өмнө хүмүүс нь дүүрч бидний зүүн гар талд нэгэн бүдүүн эмэгтэй шидтэн, муужгайгаа илэн ямбалсаар суув. Альбус бид хоёр тэр шидтэнг шоолж инээж байтал баруун гар талд хүн суух нь мэдэгдэв. Түүн рүү хартал гэнэт толгой эргэлдэж, бөөлжмөөр боллоо. Зүүдэнд минь орж ирсэн, өчигдрийн тэмцээний гал үүсгэдэг хүү байх нь тэр. Магадгүй зүүднээс болоод л бөөлжмөөр байгаа байх. Тэр их уриалгахан бололтой бид нартай мэндлэв. Тэгтэл Альбус гараа сунган "Намайг Альбус гэдэг. Альбус Дамблдор" гэтэл тэр хүү түлэгдсэн арьстай, бараг л лууны шир шиг гараа сарвайн "Намайг Геллерт, Геллерт Гринделвалд" гэж танилцуулав. Аберфот бид хоёр араас нь танилцтал тэр намайг гайхан сониучирхаж харж байснаа гэнэт чанга, цовоо дуугаар "Би чамайг өчигдрийн тэмцээн дээр харсан юм байна" гэлээ.

"Тиймээ, би луутай тэмцээнд оролцсон юм"

"Ёстой үзүүштэй үзүүлбэр байсан шүү. Би бараг чамайг Ракл юм байхдаа гэж бодсон"

"Ракл гэнээ?"

"Мэддэггүй юм уу. Ихэвчлэн Европын өмнөд хэсгээр байдаг юм л даа. Гэхдээ одоо устсан төрөл. Дээд өвөг нь луу байдаг юм гэнэлээ. Тэгээд Раклууд лууг хүссэнээрээ удирдаж, бодлыг нь сонсож чаддаг юм. Харин өчигдөр луу удирдаж байхыг чинь хараад тэгж бодсон юм"

"Би өөрөө ч тэр лууг яаж удирдсанаа мэдэхгүй ээ"

Баруун талаас Альбус түрэн орж ирж "Би л лав Аннаг ракл гэж бодохгүй байна. Ракл хүмүүсийн арьс нь маш зузаан байдаг гэнэлээ. Харин Аннагийх зөөлөн байхгүй юу" гээд хэлтэл нь би түүнийг шууд үнсээд авав.

"Яг л чиний уруул шиг үү?"

Альбус нүдээ ирмэснээ Геллерттэй юм ярьж эхлэв. Энэ хооронд аль хэдийн тоглолт эхлэн эн тэнцүүхэн тоглож байлаа.

"Ингэхэд чи аль сургуулийнх юм бэ?"

"Би Дурмстрангийнх"

"Бид гурав харин Хогвартсынх. Дурмстранг Хогвартс хоёр дээр үед их л дотно харьцаатай байсан гэсэн"

"Тиймээ Бо Баттонтой хамт манай гурван сургууль ГУРВАЛСАН ШИДТЭНИЙ ТЭМЦЭЭН зохиодог байсан гэсэн"

"Чи нээрээ яаж галыг гарнаасаа гаргасан юм бэ?"

"Манай сургууль шидэт саваанаас гадна гар шидний талаар судалдаг юм. Шидэт савааны хийж чадах бүхнийг шидтэн хүмүүсийн гар хийж чаддаг гэж үздэг. Гэхдээ би шидэт саваагаараа илүү сайн л даа"

"Чиний савааг үзэж болох уу?"

Геллерт саваагаа гарган Альбуст өгөхөд шууд толгой эргэв. Ямар нэгэн хар хүчний нөлөөтэй бололтой. Альбус сонирхож байснаа юугаар хийгдсэнийг нь асуув. Харин Геллерт маш эртний нэгэн хөгшин мод, бас фестралын сүүлний үс гэлээ. Альбусын нүүр цонхийсноо Геллерт рүү гаръя гэж занган тэр хоёр гадагшаа гарцгаав. Энэ үед тоглолт явсаар л.

Анна Врайтын түүхWhere stories live. Discover now