"Хогвартс" хаалгаа барин гэртээ ирэх үед яам бүхнийг хийж чадна хэмээн ээж маань итгэж, мөн би аав, ээж хоёрт Альбустай үерхэж байсан дурсамжийг нь өөрчиллөө. Энэ нь ч надад том аз болж, Хенригийн гэрт багаа байгуулахад 7 хоног болох үеэр зөвшөөрүүлж чадлаа. Харин явахын өмнө бяцхан сонин зүйл болсон юм. Майк, Жозеф хоёрын дурсамжийг арилгасан ч ямар нэгэн муу юм болох шиг тэдэнд санагдаж "Та заавал иргэж ирээрэй" хэмээн сонин янзаар надад хэлэв.
"Би заавал иргэж ирнэ ээ"
"Амал"
"Амалъя."
Мэдээж би бараг сүүлийн жил гэртээ байх хугацааныхаа 1/3-т гадуур байсан. Раклын сургалт гээд л. Мөн шинэ жилээр гэртээ хариагүй. Талархлын баяраар очсон л байх. Ингээд би маш том амлалттайгаар Лондоны бяцхан дүүргийн гаднаас Английн жижиг Хөндийн Хайрцаг нэрт тосгон руу шилжсэн юм. Поттерынхны байшингийн гадаа ирлээ. Би царс модон хаалгыг 3 удаа тогшиход Шела хаалга тайллаа. Бид хоёр мэнд мэдэцгээн Поттерын байшны том өрөөнд ороход хойморт Хенригийн аав, ээж хоёрын хуримын зураг нүдэнд харагдав. Удалгүй Хенри надтай мэндлэхээр өрөөнөөсөө Аберфоттой хамт ирлээ.
"Аав, ээж чинь хаана байгаа юм бэ?"
"Тэд аврорууд болохоор Хар дайны хэрэг дээр ажиллаж байгаа. Яг цөмд нь биш л дээ. Стратеги боловсруулдаг юм. Тийм болохоор бидэнд ёстой Мерлины өмд олсон юм шиг болно доо."
Бид ширээ тойрон суугаад том цаасан дээр төлөвлөгөөгөө бичив.
"Тэдний байгаа газрыг олвол Аннагаар, Аберфотоор дамжуулж Альбусыг хэвэнд нь оруулах хэрэгтэй. Дараа нь Альбус Арианаг авчирвал Гринделвалдын хүчний бараг тал нь буурна." гэж Хенри хэлтэл Шела "Хэрэв Альбус дахиж ирэхгүйгээр өөрчлөгдсөн бол яах вэ?" гэлээ.
"Тэгвэл яг л бид үхлээ эрсэн болно."
Аберфот харин "Энэ төлөвлөгөө нээрээ бүтэхгүй ч байж болно. Та нар үхмээргүй байвал явж болно оо" гэлээ. Би түүнд урам өгөн "Зүгээрдээ, бид үлдэнэ. Арианагийн төлөө." хэмээв.
"Гэхдээ энэ төлөвлөгөө үнэндээ бүтэхгүй юм шиг байна. Гринделвалд 5 хэрэгтнийг сулласан. Нийт 7 шидтэн. Тэгээд гандигарын саваа, хар хүчний бөөгнөрөл. Яамнаас илгээсэн анхан шатны хүмүүс тэдэн шиг хүчтэй бол гандигарын саваагаар яах аргагүй дийлнэ. Мөн цаашдаа бүрэлдэхүүн ихэснэ. Бас тэд хэдэн хүчтэй шидэт амьтадтай бол яамд шидэт амьтан байхгүй шүү дээ. Орон зайдаа томордог окклуменцигээс эхлүүлээд л. Бага дээр нь булугахгүй бол ч."
Харын хүчний бөөгнөрөл гэдгийг сонсоод ихэнх нь багахан уулга алдав.
"Обскуриал яг юу гэлээ"
"Ерөнхийдөө маш их бөөгнөрсөн хар хүч. Ганц обскуриал бүхэл хотыг устгах чадалтай. Шидтэний хүчийг хүчээр дарвал обскуриал үүсдэг."
"Ариана шидтэн байсан байж таарах нь уу? Тэгвэл яагаад обскуриал болсон юм?"
"Маагл хүүхдүүд тэрнийг шоолоход аав тэднийг алж Азкабан руу явснаас хойш манай амьдрал их хүндэрсэн. Тэгээд ээж өвчтэй болж Ариана үүнд өөрийгөө буруутай хэмээн бодож хүчээ албаар дарснаас үүссэн гэж би боддог"
"Хмм, одоо л учир нь тайлагдлаа. Зун би ухаан алддагийн учир."
"Тиймээ, Альбус үүнийг мэдээгүй. Би мэдсэн ч хэлээгүй юм."
Хенри гэнэт амаа даран "Бидэнд дор хаяж 7 хүн хэрэгтэй. Бас үл үзэгдэгч нөмрөг байгаа учраас бараг л хүч чацуу" хэмээв. Би тэдэнд өөрийн ракл гэдгээ хэлэхээр шийдлээ. Хүн бүхэн над руу хараад ёстой хараал идмээр цаг мөч байсан шүү.
..........................................
"Хүүе, Анна чиний ракл байдаг чинь ямар сайн хэрэг вэ? Тэгвэл бид дахиад 3 хүн цуглуулвал хүч тэнцүү болох юм байна шүү дээ. Яамд ракл, үхлийн шүтээн, Альбусын хайртай нэгэн байхгүй учраас дийлэхгүй байгаа юм байна."
"Гол нь бидэнд чадварлаг шидтэнүүд хэрэгтэй байна."
"Сириус гэхдээ их сайн шидтэн шүү."
Би ундаа ууж байсан болохоор хахаж цацаж "Юу Блэк үү? Аймшигтай юм. Тэр л биш шүү" гэлээ.
"Тэр их сайн шидтэн. Бас бидэнд туслахдаа их дуртай байх болно."
"Тэгвэл түүнийг зөвшөөрөхийг нь харъя л даа. Ха. Яг зөвшөөрөөч"
"Тиймээ би зөвшөөрлөө. Альбусыг амьтан болгоно гэхээр их сайхан санагдаж байна." хэмээн Сириус Поттерын байшингийн үүдэн дээр ирэх үед би орхиод зугтаачихмаар байлаа. Даанч чадахгүй нь. Сириус орж ирж намайг найз залуугийнхаа эсрэг байгааг баахан шоглож дуусаад үйл ажиллагаандаа оров. Шела бидэнд Хаффлпафф тэнхмийн 15 сарны шөнө хүн чоно болж хувирдаг 7-р дамжааны Кайлыг танилцууллаа. Тэр ч шидтэний ертөнцийг аврана гэхээс тэсэшгүйгээр цагийн дараа л ирсэн юм. Одоо бидэнд нэг хүн хэрэгтэй. Маш хүчирхэг сурагч. Гэнэт шинээр ирсэн Кайл өөрийн найз охин Равенкло тэнхмийн Беллаг санал болгов. Сургуулийн шилдэг сурагч юм байх. Кайлыг бүр шүтчихсэн охин. Тийм ч учраас тэр ирлээ. Аа тийн, тулалдахад заавал нэр хэрэгтэй гээд багийн нэрийг сонгох гэхээр нь би "Бараг үхлээ эрсэн нь буюу БҮЭН" хэмээтэл Сириусаас бусад нь дэмжив. Би дахиад Сириустай хэдэн цаг байвал тэсэхгүй учраас тэдний чадварыг нь шалгуулахаар зэлүүд газар луу хамт явцгаалаа. Явах замдаа Шелатай хамт алхан замдаа Сириусыг хэрдээ л муулахыг хичээв. Даанч болсонгүй.
"Ингэхэд Гринделвалд сийрийн чадвартай гэсэн. Бидний ирж явааг харвал яах вэ? Шела"
"Өө санаа зоволтгүй. Тэр бидний ирж буйг мэдэхгүй яамд л анхаарлаа төвлөрүүлж байгаа учраас биднийг харахгүй ээ."
YOU ARE READING
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...