Төсөөлсөнгүй

219 33 0
                                    

Анна Врайт, Хенри Поттер, Шела Шенкс, Аберфот Дамблдор, Сириус Блэк, Кайл Эндрьюс, Изабелла Браун нийт 7 гишүүн. Тэгээд үл үзэгдэгч нөмрөг. Бид бүгд нэгнийхээ чадварыг шалгахын тулд хүнгүй агуй руу зүглэцгээв. Сириус Блэк урд онгирч явсан тул би ар хавьцаа Шелатай цуг алхацгаалаа. 

"Бид ялна гэж бодож байна уу?" хэмээн Шела надаас асуув. Би түргэхэн шиг "Хэрэв бид Альбусыг, Арианаг төлөвлөгөөний дагуу авчирвал Геллерттэй тулалдах ялалтыг Альбус л авчирч чадна" хэмээн хариуллаа. Шела "Тиймдээ, Альбусыг авчирч чадвал" гэлээ. Агуйд очих үест Хенри удирдан, ирсэн дарааллаар чадварыг шалган чадвараар нь төлөвлөгөө зохиохыг хичээв. Сургууль амарчихсан болохоор бид албан ёсоор шид хэрэглэж болохоор байлаа. 

Сириус цээжээ түхэлзүүлэн гарч ирээд саваагаараа ганц дохиход бүх зүйлс агаарт гэнэт хөөрөн, зарим нь хурдацтайгаар хана руу шидэгдлээ. Хөөх тэр ч квиддич дээр хайгч мэт юмс хийдэг болохоор өргөлтийн шившлэгийг хүнд хэлбэрт нь сурчээ янз нь. Араас нь Кайл орсон ч шөнө болохоос нааш чадвараа ашиглаж чадахгүй байв. Тэр хүн чоноо удирддаг гэхээр хачин байгаа юмдаа. Белла дараа нь зогсоод маш хурдан саваагаараа лонх гаргаад энд тэндхийн өвс үнэртэн хэдхэн хормын дотор мансууруулах, дүйнгэтэх маш хэцүү уусмалыг хийв. Алдаа мадаггүй шүү. Гайхалтай. Мэдээж араас нь Шела гараад саваагаа газар шидэн өөрийн биеэ атируулснаа хормын дотор нүд нь хүүхэн хараагүй болов. Шидтэний төрөлд ихээхэн байдаг Араатан Эрлийз буюу саваагүйгээр болох юмсыг хийх төрөл. Энэ талаараа тэр 3-р дамжаандаа ярьж байсан. Гэхдээ бодитоор харах янзтай юм. Шела Сириусыг бүдэрч уна хэмээн эртний Грекээр хэлэхэд зүгээр зогсож байсан Блэк хойшоо годройтлоо. Дараа нь Аберфот гарч ирсэн ч 4-р дамжаа, яам хайж байгаа тул жинхэнэ тулаан дээр ашиглахаар дуетээ нууцлав. Харин би туулайг муур болгон хувиргах мэтийн хувиргалын зүйлсээ хийцгээлээ. Ингээд шалгалт дуусан Нар жаргатал хүлээх зуураа бид жоохон ч атугай хөгжилдөхийг хүсэв. Гэхдээ чадсангүй.

*******************

"Үнэхээр сайхан чадвартай хүмүүс цуглажээ" хэмээн Шела хэлэхэд би гэнэт ухаан орон "Тиймээ" гээд санд мэнд хариулав.

"Би ямартай ч Кайлын чадварыг харахыг хүсэж байна"

"Харин би тулаанд Беллагийнхийг"

"Гэхдээ хамгийн их хүсч байгаа нь чинийх шүү Анна"

"Ганцхан удаа...амьдралдаа"

"Мэднэ л дээ."

Бид ярьж байхад Кайл сандарсаар гүйж ирлээ. Амьсгаагаа дарах ч сөхөөгүй нойтон өвсөн дээр өвдөглөн суух дөхөнгөө "Хенри....тэрнийг....хэдэн хар дүрстэй хүмүүс...ирээд...аваад...явчихлаа. Юу шилжээд. Түүний...үл үзэгдэгч нөмрөг...хэрэг болсон ч...Хенри шалгалтаас өмнө нуучихсан юм шиг байна" гэлээ. Шела орилж босоход, би итгэж ч чадсангүй. Гринделвалдыг хамар доороосоо алдсан, Хенри үхлийн ангал руу явчихсан, хамгийн гол нь төлөвлөгөөгүй болчихлоо. Бид гурав гүйн тэдний байгаа агуйд очиход бүгд л гайхширсан байдалтай сууцгаана. Шела харин цүнхнээсээ үл үзэгдэгч нөмрөгийг гарган үнэрлэнгээ нулимс нь дусав.

"Түүнийг үхэж ч болохыг...мэдэж байна уу? Анна"

"Тун харамсалтай байна."

Шела орилон уйлна. Бид бүгдээрээ л түүнийг аргадахыг хичээсэн ч хэн нэгний цөхрөнгүй хоолой "Төлөвлөгөөгүй болчихлоо. Ямар ч төлөвлөгөөгүй." гэв. Харанхуй руу харвал Аберфот амандаа үглэн сууна. Түүний зөв. Миний дотроос гал улалзан Слитериний могойн чанар гэнэт алга болон арслангийн эр зориг хурсан юм шиг бүх үгнүүд өөрсдөө ундарлаа.

"Бүгдээрээ дараа гашуудъя. Одоо Хенриг олж авч тулалдах нь л чухал. Кайлын хүн чоно өнөөдөр л хэрэгтэй. Тэгэхгүй бол бид 15 хоног хүлээнэ. Энэ хооронд юу ч болоо билээ."

Бүгд л намайг дэмжин харин Шелагийн нулимс нь нүүрэн дээр нь бөнжигнөсөн ч нүд нь шийдэмгий болжээ. Кайл босон "Хенри байхгүй ч би удирдаж үзье. Бүгдээрээ өөрийн онцлогтоо тохируулсан зүйлсийг цуглуулаад шилжицгээе" гэлээ. Бүгд л дуу нэгтэй "төлөвлөгөөгүй яах юм бэ?" хэмээв. Аберфот босон "Миний онцлог дует тулаан. Би өөрийгөө л бэлдэх хэрэгтэй. Харин энэ үед төлөвлөгөө зохиож байя" гээд бид нар тарцгаалаа. Шела бид хоёр Хенригийн гэрт очиж тулалдахад чөлөөтэй хувцас өмсөн би раклын тухай бяцхан номоо мөн хувиргахад тохиромжтой зүйлсийг аван цүнхээ дүүргэлээ. Шела өөрийн араатны төрхөнд ороход их энерги алддаг тул цүнх дүүрэн идэх юм авчээ. Шела бид хоёр бяцхан шилжилт хийн уулын агуйд очиход бүгд л юмс бэлдэн Белла бүр хэд хэдэн ургамал олжээ. Бид агуйн чулуун сандал дээр сууцгаан сарны гэрлээс түр зуур Кайлыг халхаллаа. Аберфот төлөвлөгөөгөө тайлбарлаж эхлэн хэдэн минутын турш уншсаан дуустал нь бид бүгдээрээ гайхан шагширч магтацгаав. Долоон хүн долоон чадвар гайхалтай төлөвлөгөө. Бид чадах болов уу?

Гадагшаа гарч гараа атгалцан Хенриг авчирсан нэгэн Гринделвалдын дагагчийн унагаасан "Египет, Гиза " гэх гараар бичсэн бараг шатаж буй цаасыг дундаа тавин шилжих хаалганы сэнгэнэх дуу нээгдэн шилжилтэд орцгоов. Дараагийн мөч ч хэцүү байна байх даа. Мерлиний сахал гэж.

Анна Врайтын түүхWhere stories live. Discover now