Квиддичийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

262 30 0
                                    

Эмнэлгээс гараад Альбус бид хоёр, Аберфотыг дагуулан Квиддичийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр шууд хөдөлцгөөв. "Мэдээж зөөвөрлөгч ашиглана" гэж Альбус хэлсэн болохоор хамгийн ойрын зөөвөрлөгч рүү явцгаалаа. Миний толгойноос тэр шөнийн хар хүч ерөөсөө салахгүй байгааг мэдсэн Альбус хөгжилтэй юм ярин намайг инээлгэх гэж оролдоно. Хамгийн ойрын зөөвөрлөгч арай л хол байгаа тул бид хэд 2 цаг гаран алхацгаав. Харин эцэст нь яасан гэж санана, зөөвөрлөгч нь хэний ч ашиглаж байсан юм бүү мэд хуучны цаг байсныг яана. Бид гурав цаганд хүрэх агшинд хөөрцгөөн буцаад газарт газардав.

Гайхалтай, эргэн тойронд дүүрэн жижигхэн майхнууд байлаа. Ихэнхи нь өөрсдийн дуртай багаа дэмжсэн болохоор багийнх нь логотой майхнууд эзэлнэ. Бид гурав жижигхэн бор майханд амьдрахаар болжээ. Гэхдээ дотор тал нь гаднах шигээ жижиг биш ч, хангалттай том биш юм. Гурван хүн амьдрахад яг л таарах юм байна. Үд дундын үед майхандаа ирсэн болохоор эд хогшлоо янзалж байтал нар жаргах дөхжээ. Анх ээжтэй хамт энд ирэхэд хамгийн гоё үдэш нь тэмцээний өмнөх шөнө байсан санагдана. Яагаад гэвэл галаар наадан, хөгжилтэй шившлэгийн бай болж, аль эсвэл ямар нэг тоглоомын ялагч болвол дуртай багийнх нь гишүүний баримал өгч, дуусах дөхөхөд тоглож буй багийнхан нэг нэгээрээ ирэн фэнүүдтэйгээ уулздаг. Гайхалтай биш гэж үү. Альбус, Аберфот хоёр ч үүнийг мэддэг болохоор 6 цаг өнгөрөхөд бид нар зун ч гэлээ ихээхэн зузаалан, тэнхимийнхээ ороолтыг зүүн гол талбай руу гарцгаав. Галт наадам эхлэх гэж байгаа бололтой. Нэгэн эмэгтэй шидтэн сайртсан гаран дээрээ Инцендиогоор гал гарган өндөрт шидэхэд сургуультай галт шувуу дундуур нь гарав. Харин үүний дараа том ниргээн болж, саанууд унацгаав. Галт наадам ийм л гоё. Дараа нь хуучирсан хувцастай, шар үс, жоохон заваандуу гэх юм уу бидэнтэй ижил үеийн хүү гарч ирэн саваа ашиглалгүй гал гаргав. Тэр галаа тэнгэрт чадварлагаар шидэн дахин хоёр хөх дөл гаргалаа. Хоёр хөх дөл тэнгэрт эргэлдэн өмнөх галан дээр очтол түрүүний ниргээнээс илүү том ниргээн гарч бүх хүмүүс алгаа ташицгаана. Хүү уран налархай ёслоод буцаад орлоо. Тэмцээний үе эхлэхэд Альбус хэнээс ч илүү муурыг хувирган чихмэл болгоод ялав. Тэр муурны зурагтай түлхүүрийн оосор авчээ. Одоо миний ээлж, миний орох тэмцээн бол дунд зэргийн луунаас зөвхөн өөрийн байгалийн шидээ ашиглан зугтан тасалбар олж авах юм. Байгалийн шид гэдэг нь саваа ашиглахгүй оюун бодол, аль эсвэл гараараа шид үйлдэхийг хэлдэг билээ. Эхний хоёр оролцогч ялаагүй учраас би тэр хоёрын ялагдсан Уэльсийн луутай учраа ололцох гэж байгаа бололтой. Мэдээж Уэльсд энэ тэмцээн болж байгаа болохоор Уэльсийн луу байх нь аргагүй. Луу над руу галаар тургихад би арайхийн зугтан гараараа шилтэй усыг шилнээс нь гарган луу руу цацав. Уурласан луу намайг хөөн, харин би лууны галд хөөдсөн нүүрэн дээрээ аймар инээдтэй царай гарган зугтаж байсан болохоор хүмүүс инээлдэцгээлээ. Тэд магадгүй шоолсон байх. Шоолсон байхаас л гарцаагүй. Би оюун бодлоо төвлөрүүлэн том чулууг хөөргөн луу руу шидэв. Харин луу оногдсонгүй. Тэр зүгээр л хөдөлгөөнгүй болчихлоо. Хэдэн минут харан зогстол тэр миний бодсоныг л хийв. Сууна, хэвтэнэ, ниснэ. Ниссэн хойгуур нь тасалбарыг автал луу гэнэт над руу эргэн дайрч эхлэв. Энэ тэмцээнийг зохиож байгаа хоёр эмэгтэй шидтэн лууг торонд нь орууллаа. Сая юу байсан бэ? Би лууг удирдав уу. Дараа нь би тасалбараа барин Альбус дээр инээгээд очтол тэр намайг тэврэхээсээ өмнө Акуаменти гэж шившин нүүрийг минь усаар угаалаа. Тэмцээн ч дуусч Альбус, Аберфот бид гурав залхсан болохоор дэлгүүр лүү явцгаав. Дэлгүүрт Квиддичийн алдартай тамирчдын баримал зөндөө байлаа. Аберфот Египетийн хайгчийн баримал руу хараад байсан болохоор би тасалбараараа тэрийг авч өгөв. Харин тэр баримлыг авахад ардаас нь Хогвартсын үнэхээр үзэсгэлэнтэй, бараг жижигрүүлсэн хувилбар гэлтэй баримал байлаа.

Би худалдагчаас үнийг нь асуутал тэр нэг хүнд Шинэ Зеландын тамирчны баримал зарснаа ирж 5 галлеон гэдгийг нь хэлэв. Халааснаасаа зоос гарган тэр бяцхан Хогвартсыг гардан авлаа. Тэгээд Альбус руу эргэн харж Хогвартсыг өгөн "Чамайг нэг л өдөр энэ сургуулийн захирал болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн чихэнд нь шивнэтэл Альбус нүд ирмэхийн зуургүй үнсээд авлаа. Сайхан мэдрэмж, тэр бол төгс. Ийм төгс хүнээр хайрлуулдаг би их азтай юм.

Анна Врайтын түүхWhere stories live. Discover now