Өглөө хамаг хувцас, ном, сурах бичгээ ээжээс гуйж байгаад жижигрүүлэв. Тэгээд цайгаа ууж байхад ханан зуух түс, тас гээд хангиналаа. Тоос шороо манарч, нэгэн хүн манай гэрт орж ирэх нь сонсогдоно. Өндөр, шар үс, цэнхэр нүд, биерхүү, тэр Альбус байлаа. Энэ зун улам өндөр болчихож. Би Альбус дээр очин духан дээрээ үнсүүлээд өлмийн дээрээ зогсон уруул дээр нь үнсэхээр хошуугаа цорвойлгов. Гэнэт аав, ээж, Майк, Жозеф хоёр гэрт байгаа гэдгийг санан болилоо. Альбус хоолойгоо засан "Эрхэм ноён, хатагтай Врайтын амрыг эрье" гэж цоглог хоолойгоор дуугарлаа. Ээж босон түүнтэй мэндлээд цай уухыг санал болгов. Гэвч 10 минутын дараа нисдэг дарь хэрэглэх цаг дуусах болохоор бид хоёр хурдхан шиг зуух руу хамт ороод дарийг үлээлээ. Ард Майк, Жозеф хоёрын инээх дуу цуурайтна. Ёоо сая ямар ичгүүртэй байдалд оров оо. Би дараа зун гэртээ ирэхгүй ээ. Майк, Жозеф хоёр энэ явдлыг өчнөөн жил ярина даа. Дарьнаас гарахад бид хоёр илүү том зууханд хүрээд ирэв.
"Альбус, бид танайд байна уу?"
Альбус инээн (түүний инээх ядаж байхад ямар ч хөөрхөн болчихсон юм бэ дээ) "Үгүй дээ, Годрикийн хөндийн Шидтэнүүдийн Төв Штаб" гэж хариулав. Би түүн рүү гайхан харж "Годрикийн хөндийд ийм штаб байдаг юм уу? Годрикийн хөндийн..." гэтэл Альбус "Товчхондоо ГХШТШ гэхэд болно" хэмээв. Би үсээ гараараа янзлан даавуун цамцаа гараараа тэнийлгээд бид хоёр Альбусынх руу явахаар зэхлээ.
"Альбус, чи их өндөр болчихсон байна"
"Харин чи илүү намхан болчихсон байна"
"Хах, юу гэж хүн юу гэж намхан болж байдаг юм. Чи харин л илүү өндөр болчихож"
Альбус инээн намайг эрүүнээс татан үнслээ.
"Би чамд хайртай, Анна"
"Үргэлж үү?"
"Үргэлж хайрлах болно. Дараа төрөлдөө ч гэсэн"
Альбус бид хоёр инээлдэн зүлэг ногоон дээр хөөрөлдөн алхана. Гэнэт Альбус саваагаа гарган иртэл би сандарсандаа "Хогвартсаас гадуур..." гээд орилохоо шахтал Альбус "Хөнгөн шившлэг болно оо" хэмээн намайг чимээгүй болгов. Альбус гараа уран налархай хөдөлгөтөл томоос том ханан дээр наадаг плакат гарч ирлээ. Тодруулж хартал "ШИДТЭНИЙ ЕРТӨНЦИЙН КВИДДИЧИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" гэсэн бичиг харагдав. Альбус бас үзэсгэлэнт инээмсэглэлээ тодруулан "Чамайг нэг өдөр хулгайлж, холоос хол аваачин болзоно оо" гээд бас үнслээ. Энэ зуны сүүл ч сайхан өнгөрөх нь дээ.
YOU ARE READING
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...