Квиддичийн тэмцээний дараа Сириусын нэр хүнд Слитеринийхний дунд их унав. Харин эсрэгээрээ намайг сайн мөрдөгч хэмээн одоо гадуурхагдахаа больсон шүү. Сириус юм л болвол намайг буруутгана. Намайг Альбусыг хорлоод бүтэлгүйтэхээ болих байсан юм гээд над руу саваагаа үргэлж чичнэ. Анхандаа айдаг байсан ч тэр зүгээр л нэг хулчгар Блэк шүү дээ.
Квиддичийн тэмцээнээс хойш даруй 3 сар айлчлан иржээ. Төд удалгүй шалгалтууд явагдаж эхлэх болохоор би үргэлж л номын санд суудаг болов. Өчигдөр л гэхэд номын санд шалгалтад бэлдэх гээд 2 цаг л сууна гэж бодсон ч 10 минут л хичээлээ уншив уу гүй юу унтаад өгчихсөн юм. Оройн 10 цаг гэхэд сандарч сэрээд Слитеринийхээ өрөөнд ороод юу мэдсэнээ шалгах гэсэн ч толгойд зүүд л санаанд ороод байсан. Надаас илүү хоёр дүү минь л илүү шалгалтдаа бэлдэж байгаа байх даа. Тэгэхэд би маш хүндтэй O.W.L шалгалтдаа бэлдэх биш унтаад л байж байдаг. Альбус харин тэрийг минь сонсоод хамт бэлдье гэхээр нь би зөвшөөрчихсөн. Нэг ёсондоо өнөөдөр бол Альбустай шалгалтаа бэлдэнэ. Тав дахь өдрийн эхний цагууддаа суугаад Уусмал дээр дэлбэрснийг эс тооцвол аятайхан өдөр болох юм шиг санагдав. Харин дараагийн цагууд хичээлгүй тул шууд номын сан руу зүглэлээ. Альбус тэнд аль хэдийн ороод ирчихсэн байв. Лааны дөлд л гэрэлтэх бор өнгийн ширээн дээр Альбус 10 гаруй ном овоолчихсон сууна.
"Сайн уу? Альбус"
"Өдрийн мэнд, Анна"
"Чи ямар их ном авчихаа вэ?"
"O.W.L-ын шалгалтад бүх хичээлээр л авна шүү дээ. Тийм юм чинь бүгдэн дээр нь бэлдсэн нь дээр"
Би Альбус руу инээмсэглээд илгэн цаас, үзэг, бэх зэрэг зүйлсээ гаргаж ирээд цүнхээ ширээн доогуур хийв. Альбус харин хамгийн дээд талын нимгэн номыг аваад "Энэ долоо хоног Хувиргал дээр жоохон бэлдье" гэчихээд над руу харж жуумалзав. Тэр намайг албаар Хувиргал дээр муу болохоор ингэж байгаа байх л даа. Яагаад онолын хичээл байж болоогүй юм? Альбус саваагаа гаргаж ирээд нэг ширхэг зүү үүсгэв.
"За, Анна. Чи энэ зүүг яг ийм хэмжээтэй мод болгох хэрэгтэй"
Би ч нэгдүгээр ангид иймэрхүү хичээл үздэг болохоор өлхөн хийж дөнгөв. Угаасаа Альбустай танилцсанаас хойш Хувиргал дээр илт анхаарч эхэлсэн билээ. Тэр намайг сайшаагаад арай том өдөн үзгийг цэцэгний шилбэ болгох хэрэгтэйг хэллээ. Энэн дээр жоохон эргэлзсэн ч мөн л хийж чадлаа. Ийм маягаар бид хоёр арай томорч бүр сүүлдээ номын сангийн ширээг томоос том хундага болгосны эцэст дадлага ажил дээр Альбусаас маш сайн үнэлгээ авч чадав. Одоо онол л үлдсэн. Альбустай хамт байгаа болохоор бүр нойр ч хүрсэнгүй. Гэнэт онолоо бэлдэж байхад Альбус надад нэг юм хэлэх гээд л чадахгүй залгиад байхыг мэдрэв.
"Альбус, чи юу хэлэх гээд байгаа юм бэ?"
"Аа нөгөө юу л даа"
"За чи байгаагаараа л бай л даа. Саяжингаа хүнд хэцүү хичээл заачихаад одоо ганцхан юм хэлэх гэж удаад байгаа юм уу?"
"Тэгвэл чи энийг сонсоод уурлахгүй гэж амла"
"Ммм, би амлая"
Альбус гүнзгий амьсгаа аваад "Анна, би чамд хайртай" гээд хэллээ. Миний доторх Альбуст хэлэх гээд байсан бүх мэдрэмжийг тэр надад хэллээ шүү дээ. Хамгийн ихээр баярлаж догдолж буй мөч маань энэ байх. Хэдийгээр их хурдан болж өнгөрсөн ч би энэ явдлыг үргэлж санадаг юм.
"Тиймээ, би ч гэсэн чамд хайртай Альбус"
"Тэгвэл, ммм надтай үерхэж болох уу?"
"Мерлиний сахал гэж, тиймээ Альбус. Би зөвшөөрч байна"
VOUS LISEZ
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...